Өнгөрсөн долоо хоногт Инстаграмд: Kai, Namone, Cole Sprouse, Drake...


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-08-24

Гараар бичсэн захидлаа нямбай гэгч нь боож баглаад, нэг шуудангийн хайрцгаас нөгөөхөд хүрэхийг нь хэдэн долоо хоногоор ч хамаагүй хүлээж суудаг байсан үе аль хэдийн мартагдаж ганцхан товч дараад л хүссэн бүхнээ нандин хүмүүстэйгээ хуваалцах боломжтой болжээ. 

Тийм ч учраас орчин цагийн мэдээллийн хамгийн гол хэрэгслүүдийн нэг нь дуусаж дундардаггүй Инстаграм хуудас яах аргагүй мөн! Нэг дор дэндүү их мэдээлэл оршиж, минут секунд хүлээлгүй шинэчлэгдэж байдаг Инстаграм орчинд өнгөрсөн долоо хоногт ямар чухал үйл явдлууд өрнөсөн бол?

ЗЭРЛЭГҮҮДИЙГ ХҮЛЭЭХҮЙ БА МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ТАВЦАНД!

Дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан Robert Pattinson, Johnny Depp зэрэг жүжигчдээс гадна Монголчууд бидний бахархал болсон монгол жүжигчдийн маань нөр их хөдөлмөр шингэсэн “Waiting for the Barbarians” кино нээлтээ хийжээ.

Тус кинонд эмэгтэй гол дүрийг бүтээсэн жүжигчин Ганаа өөрийн Инстаграм хуудсандаа киноныхоо талаар ийн бичжээ. Үүнд: 

- ““Waiting for the Barbarians” буюу “Зэрлэгүүдийг Хүлээхүй” кино эх оронд минь өнөөдрөөс гарч эхэллээ.

2018 онд тус киноны эмэгтэй гол дүрийн шалгаруулалтад чадалтай жүжигчидтэй хамт орж байсан. Нобелийн шагналт зохиолч JM Coetzee болон ерөнхий продюсер Michael Fitzgerald (30 жилийн хүлээлт нөр их хөдөлмөр орсон) нар өөрсдөө энэхүү бүтээлийн эмэгтэй гол дүрдээ намайг сонгон авч кино багтаа ажиллуулсанд нь гүнээ талархаж байна.

Уг киноны эмэгтэй гол дүрийг бүтээхэд тийм ч амар байгаагүй. Маш их эвдэгдсэн бие, шархалсан зүрхтэй дүр байсан. Гол нь хэзээ ч мохошгүй зоригтой охины эх нутаг элгэн саднаа гэсэн сэтгэлтэй дайчин байдлыг гаргах гэж их хичээсэн.

Эмэгтэй гол дүрд Монголын жүжигчнийг тоглуулах болсноор туслах дүрүүдэд Монголоосоо жүжигчид тоглуулах хүсэл төрсөн. Энэхүү хүсэлтийг минь кино багийнхан таатай хүлээж авсан. Миний ах Баярсайханы Гантулгын тусламжтайгаар Black Stallion продакшнийг үүсгэн байгуулж Монголын чадалтай жүжигчид болох МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Д.Гүрсэд болон залуу жүжигчин Дөлгөөн-Эрдэнэ нар болон уугуул иргэдийн морьчидийн дүрийг шалгаруулалтад оруулж тус кинонд хамтран ажилласандаа туйлын баяртай байна.

Уг бүтээлийг ард түмэндээ толилуулах үүрэгтэй гэж ах минь зорьсноор киноны албан ёсны нээлтийг амжилттай зохион байгууллаа.Та бүхэн киногоо тухлан сууж үзээрэй"

Та бүхэн киноны трейлэрийг эндээс хүлээн авч үзнэ үү! 

DRAKE-ИЙН ШИНЭХЭН УРАН БҮТЭЭЛ

“Заримдаа бид инээж, заримдаа харин уйлдаг
Гэхдээ одоо чи мэдэх бололтой...”

Реппэр Drake-ийг орчин цагийн шилдэг реппэрүүдийн нэгээр нэрлэхдээ огтхон ч эргэлзэхгүй хүмүүс олон бий. Тэгвэл тэрээр энэ сарын дундуур “Laugh Now Cry Later” хэмээх шинэхэн уран бүтээлээ цацагдаж, шүтэн бишрэгчдийнхээ сонорыг мялаасан билээ. Реппэр маань Инстаграм хуудсандаа уг дууныхаа клипний арын зургуудаас ч мөн хуваалцаад амжжээ. 

Түүний “Laugh Now Cry Later” дууг харин эндээс хүлээн авч сонсоорой!


NAMONE - ТЭР БҮСГҮЙ

Ёстой л нэр шигээ сонсоод л тайвшрам хоолойтой залуу дуучин Namone шинэхэн уран бүтээлээ гаргахаа мэдэгдлээ. Одоогийн байдлаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байгаа ч монгол дээл, сувдан чимэглэлээр гоёсон зураг нь яах аргагүй нүд хужирлах аж. 

БЯЦХАН “GOODBOYS”

“Fantastic Baby”, “Bang Bang Bang” зэрэг дуунуудаараа Кпоп урсгалыг шинэ төвшинд авчрахад багагүй нөлөө үзүүлсэн “BIGBANG” хамтлагийг мэдэхгүй хүн ховор. Тэгвэл энэ сарын 18-ны өдөр өмнөд Солонгосын хамгийн алдартай хөвгүүдийн хамтлагийн нэг болох “BIGBANG” хамтлагийн ахлагч G-Dragon-ий төрсөн өдөр тохиожээ. 

Түүний төрсөн өдрийг тохиолдуулан хамтлагийнх нь гишүүн, хамгийн дотны найзуудынх нь нэг, дуучин Taeyang нэлээн жаахан байхдаа хамтдаа авахуулсан нандин зургаа Инстаграм хуудаснаа хуваалцсан байна. 

BIGBANG хамтлагийн хувьд мөн л энэ сард 14 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд 2018 онд шүтэн бишрэгчдэдээ зориулсан “Цэцгэн Зам” буюу “Flower Road” дуугаа цацсанаас хойш шинэ уран бүтээл гаргаагүй байгаа юм. Тэдний харьяалагддаг YG энтертайментаас энэ ондоо багтан шинэхэн уран бүтээлээ гаргана гэдгийг мэдэгдсэн юм. 

"COVID-19" вирусийн тархалттай холбоотойгоор олон ажлууд хойшлогдож буй ч тэднийг ахиад хамтад нь харах цаг ирнэ хэмээн найдацгаая! 

RIVERDALE” ЦУВРАЛЫН АЛДАРТ ХОСУУД

"Netflix" компанийн цуврал бүтээлүүдийн нэг “Riverdale” өсвөр насны төдийгүй насанд хүрэгчдийн дунд нэлээд алдартай. Тиймдээ ч бодит амьдрал дээр цувралын дүрүүд шигээ хайр сэтгэлийн холбоо үүсгэсэн жүжигчин Cole Sprouse, Lili Reinhart нарын үерхэл олны анхаарлыг татаад байсан билээ. 

Тэдний хэн хэн нь хувийн амьдралаа аль чадлаараа “хувийн” хэвээр нь үлдээхийг эрхэмлэдэг тул үерхлийнхээ талаар тийм ч их зүйлсийг хуваалцдаггүй байсан. Тэдний салалтын тухай цуу яриа өнгөрсөн хавраас эхлэн мэр сэр гарсаар байсан ч аль аль тал нь албан ёсны мэдэгдэл хийхгүй явсаар саяхныг хүрсэн. Тэгвэл эцэст нь жүжигчин Cole Sprouse үерхлийнхээ талаар Инстаграм хуудсандаа ийн бичжээ. Тэрээр: 

- “Lili бид хоёр энэ жилийн нэгдүгээр сард хоёр тийш болж, гуравдугаар сард бүр мөсөн салах шийдвэрийг гаргасан. Үнэхээр гайхалтай цаг мөчийг өнгөрөөжээ. Дурлал хайрыг мэдрэх боломж олдсонд өөрийгөө үргэлж азтайд тооцон, нандигнаж явах болно оо. Цаашдаа түүнд зөвхөн аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг л хүсэж байна. Үүний талаар хэлэх зүйл минь ердөө л энэ, бусдын хэлэх зүйлс огт хамаагүй. 

Бас түүний тоглосон кино удахгүй кинотеатруудаар гарч эхэлнэ! Тэр бусад зүйлсийг хийдэг шигээ энэ кинонд ч бас гайхалтай байсан гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа залуус аа ❤️” 

Хэний ч атаархал төрөм гайхалтай хосууд байсан хэр нь ийн хоёр тийш болж байгаа нь харамсмаар хэдий ч төгсгөлөө ч ийм их хайраар дүүрэн тавьсанд нь шүтэн бишрэгчид нь баяртай байгаа ажээ. Салалт бүхэн ийм байхгүй шүү дээ. 

Харин жүжигчин Lili Reinhart-ийн хувьд шинэхэн уран бүтээл “Chemical Hearts” нь саяхан нээлтээ хийсэн билээ. Киноны эрэгтэй гол дүрд “Euphoria” цувралын Ethan-ий дүрийг бүтээсэн жүжигчин Austin Abrams тоглосон ажээ. Та бүхэн ч мөн тэдний шинэхэн уран бүтээлийг сонирхоод үзээрэй!

МОНГОЛ ЗАЛУУСЫН БҮТЭЭЛ

Өнгөрсөн долоо хоногт бүжигчин, хөтлөгч Kai Инстаграм хуудсаараа нэгэн сонирхолтой бичлэгийг хуваалцсан билээ. Кино бүтээлийг урьдчилан танилцуулах зорилгоор цацагдсан тус бичлэг нь хэдхэн хормынх байсан хэдий ч Монгол залуусын авьяас, чадвар ямар төвшинд хүрч буйг илтгээд амжсан юм. 

Тэрээр өөрийн “кибер” дүрслэлтэй зургаа хоёр ч удаа хуваалцаад “Монгол залуусын бүтээл ийм кино гарвал үзэх хүн хэр их байна? Энэ киног хийхэд та бүхний дуу хоолой маш их хэрэгтэй байгаа шүү” хэмээжээ. 

Танд ч бас энэхүү бүтээл сонирхолтой санагдаж байвал урьдчилан танилцуулах бичлэгийг ЭНД даран хүлээн авч үзээрэй.

365 ХОНОГ

“Хэрэв өнөөдөр чиний өдөр биш байсан бол нэг жил 365 хоногтойг бүү мартаарай”

Бид бүгдэд л сэрсэн даруйдаа санаа алдаад дуртай дургүй босох өдрүүд, орондоо орсон хойноо ч ядарсан биеэ амрааж чадахгүй сэтгэлээ ихээр зовоох шөнүүд тохиодог. Гэвч үнэндээ уйтгар гуниг гэдэг ч амьдралын нэгээхэн хэсэг, зугтах аргагүй зогсоол. Тиймээс тэдгээр өдрүүд тохиох бүрд зогсоод л өнгөрөөрэй. Тэнд байгаад л байж болохгүй шүү дээ. Өнөөдөр ямар ч өдөр байсан цагийн зүүнүүд давхцаж, маргааш шинээр эхлэхэд бидэнд ахиад л боломж нээгдсээр байх болно.

Өнөөдөр таны өдөр биш байсан ч бууж өгөлгүйгээр үлдсэн өдрүүдээ өөрийн болгохоор хичээгээд нэг үзээрэй! Шинэ долоо хоногоо эрч хүчээр дүүрэн өнгөрөөнө хэмээн найдаж байна. 

Дараа долоо хоногт эргэн уулзатлаа түр баяртай!

#Өнгөрсөн долоо хоног Инстаграмд