Боловсрол танин мэдэхүйн контент бүтээх хамгийн том уралдаан зарлагдлаа


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-10-31

Ertech Labs нь боловсрол, танин мэдэхүйн контентын уралдааныг орон даяар зарлаж байна. Уг уралдаанаар бүx насны хүмүүст мэдлэг олгоx, суралцах орон зайг нь бүрдүүлж өгөхөөс гадна шилдгийн шилдэг контентуудыг шалгаруулах юм.

Зорилго:

  • Монголын боловсролын мэдээллийн хөгжилд хувь нэмэр оруулах
  • Иргэн бүрд сонирхолтойгоор мэдээлэл боловсруулах, хуваалцах орон зайг бүрдүүлэх
  • Шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэдвүүдийг дэлгэрүүлэх
  • Бүтээлч сэтгэхүйг дэмжих

Шагналын сан:

1-р байр-Сөүл хот руу аялах эрх (хоёр талын тийз) + Сертификат + Гарын бэлэг 

2-р байр-1,500,000 MNT + Сертификат + Гарын бэлэг 

3-р байр-1,000,000 MNT + Сертификат + Гарын бэлэг 

+Эхний гурван байрт шалгарсан оролцогчдод дэлхийн ТОП сургуулиудын (Харвард, MIT г.м) төгсөгчдөөс сургууль / карьерын мэнтoршип
Тусгай байр (4-10)-Сертификат

Уралдаан үргэлжлэх хугацаа:

Уралдаан нь 10/23-наас 12/04 xүртэл үргэлжилнэ.

  • Бүртгэл нээгдэх: 10/23
  •  Контентоо нийтлэх: 10/23 → 12/04
  •  Нэгтгэн дүгнэх: 12/05 → 12/08
  • Шагнал гардуулах: 12/11 → 12/15

Бүртгүүлэx:

https://forms.gle/Y158e1TvKtnZQJ5a6 

#мэдээ