РИО2016: 16 настай Б.Есүй маргааш ОЛИМПОД өрсөлдөнө


Сондор | YOLO.MN
2016-08-11

Монгол Улсын олимпийн багийн хамгийн отгон тамирчин бол Баяраагийн Есүй. “Рио-2016” олимпийн их наадмын усанд сэлэлтийн  50 метрийн өврөөр даллах төрөлд Монгол Улсаа төлөөлөн маргааш буюу наймдугаар сарын 12-нд өрсөлдөнө.

Тэрбээр Орхон аймгийн орос дөрөвдүгээр сургуулийн 10б ангид сурдаг. Өнгөрсөн сард буюу буюу долдугаар сарын 21-нд дөнгөж 16 нас хүрсэн өсөх ирээдүйтэй тамирчин юм. Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хороонд харъяалагддаг.

Усан спортоор зургаан настайгаасаа эхлэн хичээллэсэн Б.Есүй  2014 оны Инчёны Азийн наадам, “Дэлхийн цом”, 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн уралдаад үзчихсэн. 2015 оны Сингапурт болсон олон улсын нээлттэй тэмцээнд оролцон өврөөр даллах 50 метрийн төрөлд 29:51 амжилтаар Монгол Улсын рекорд шинэчлэн тогтоосон. yes

2016 оны тавдугаар сарын 28-29-нд болсон насанд хүрэгчдийн УАШТ-д амжилттай оролцон 100 метр араар даллах төрөлд 1:11.36 гэсэн Монгол Улсын спортын мастер цолны болзол хангасан. yes

Олимпийн наадмын бэлтгэлийг нэг сарын хугацаанд АНУ-ын Миами хотын Азуре усан сэлэлтийн баазад таван тамирчны хамт бэлтгэлээ базаажээ. Олимпийн багийн отгон охиндоо амжилт хүсье ээ. wink

#Sport #Freetime #Rio2016 #World