2020 онд ЗААВАЛ ҮЗЭХ 10 кино


Өнгөрсөн жил дэлхий дахинаа нийт 10 мянга орчим кино бүтээл дэлгэцнээ амилсан билээ. Үзэгчдийн хувьд ч мөн уйдах завгүй л уран бүтээлийн хуртай жил байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл энэ жил үзэгчид, кино шүүмжлэгчид төдийгүй кино сонирхогчдын тэсэн ядан хүлээж буй олон кино бүтээлүүд нээлтээ хийхээр төлөвлөж байна. Тиймээс Yolo.mn сайтын хамт олон та бүхний зайлшгүй үзэх шаардлагатай 10 киног онцлон танилцуулж байна. 

1. A QUIET PLACE: PART II 

Дэлхийн нээлт: Гуравдугаар сарын 18
Тайлбар: Жүжигчин Emily Blunt гол дүрийг нь бүтээсэн тус кино 2018 оны аймшгийн төрлийн кинонуудаас хамгийн их ашиг орлого олсон бүтээл билээ. Тэгвэл тун удахгүй нээлтээ хийхээр товлоод буй уг киноны хоёрдугаар ангид тэдний одоогийн амьдарч буй амар амгалан газарт дахин үл харагдах аймшигт мангас нэвтэрч орох болно. Үйл явдал хэрхэн өрнөх болон өмнөх анги шигээ амжилттай бүтээл болсон болов уу гэх олон олон асуултыг уг киноноос хүлээн аваарай. 

2. TENET

Дэлхийн нээлт: Долдугаар сарын 15
Тайлбар: "The Dark Knight", "Inception", "Interstellar", "Dunkirk" зэрэг кино бүтээлээрээ олон олон шагнал өргөмжлөлийг хүртэж байсан найруулагч Christopher Nolan орон зай, цаг хугацааны талаарх бидний ойлголтыг тэлэхүйц бас нэгэн томоохон бүтээлийнхээ нээлтийг хийж фенүүд биднээ баярлуулах гэж байна.

Tenet нь 225 гаруй сая ам.доллароор бүтсэн бөгөөд бүх цаг үеийн хамгийн их төсвөөр бүтсэн кинонуудын нэг болсон. John David Washington болон Robert Pattinson нар гол дүрд нь тоглосон цаг хугацааны аяллын талаар өгүүлэх адал явдалт уг бүтээл нь яах аргагүй кино сонирхогчдын энэ жилийн хамгийн том хүлээлтийн нэг билээ.

3. SOUL

Дэлхийн нээлт: Зургаадугаар сарын 17
Тайлбар: 2020 онд Pixar энэрэнгүй үзэл, ухаарал хайрлахуйц нэгэн хүүхэлдэйн киног гаргахаар товлоод байгаа юм. Тус киноны өмнөх хувилбар гэмээр "Onward" хүүхэлдэйн кино нь бага насны хүүхдүүд үзэхэд тохиромжтой байсан бол Soul нь насанд хүрэгчид үзэхэд тохиромжтой аж. "Soul"-ийн гол дүр бол жазз клубд тоглохыг мөрөөддөг хөгжмийн багш юм. Гэвч гэнэтийн ослоос үүдэн амиа алдсанаар энэхүү мөрөөдлөө биелүүлэх байтугай цаашид амьдралын замаа үргэлжлүүлэн алхах боломжгүй болно. Хүнийг юу бүтээдэг вэ? Бидний мөрөөдөл хаанаас ундардаг вэ? Эдгээр асуултуудын хариултыг энэхүү бүтээлээс олж үзээрэй.

4. GRETEL & HANSEL

Дэлхийн нээлт: Нэгдүгээр сарын 30
Тайлбар: Найруулагч Oz Perkins бол олон зуун жилийн туршид яригдсан үлгэрийг аймшгийн кино болон хувиргахаас огт эмээдэггүй нэгэн. Уг кинонд Hansel болон Gretel нар өлсөж үхэхгүйн тулд ой руу явна. Энэ замыг сонгох нь аюултай гэдгийг тэд мэдэж байгаа ч аяллаа үргэлжлүүлдэг. Цаашид адал явдал хэрхэн өрнөхийг уг киноноос үзээрэй. 

5. NO TIME TO DIE

Дэлхийн нээлт: Гуравдугаар сарын 31
Тайлбар: Их Британи гаралтай жүжигчин Daniel Craig энэ удаад хамгийн сүүлчийн удаа James Bond-ын дүрийг бүтээх юм. Уг цувралыг анги алгасалгүй шимтэн үздэг үзэгчдийн хувьд алдарт тагнуулын ажилтны дараагийн адал явдал ямар байх бол гэдгийг дүгнэх цаг иржээ.

6. THE WOMAN IN THE WINDOW

Дэлхийн нээлт: Тавдугаар сарын 14
Тайлбар: Joe Wright найруулж, гол дүрүүдэд нь Amy Adams болон Gary Oldman нар тоглосон энэхүү кино нь аймшгийн триллер төрлийн бүтээл юм. Энэ түүх бол агорафобиа буюу задгай орон зайн айдастай эмэгтэйн тухай өгүүлдэг. Тэр хөршүүдийнхээ талаар судлах явцдаа нэгэн аймшигтай зүйлийн гэрч болсноор киноны гол үйл явдал өрнөнө. Хэрэв та аймшгийн кинонд дуртай бол энэхүү киног заавал үзэхийг зөвлөж байна.

7. MULAN

Дэлхийн нээлт: Гуравдугаар сарын 27
Тайлбар: Дисней кино компанийн "Mulan" хүүхэлдэйн киноны үйл явдал бодит амьдрал дээр хэрхэн өрнөхийг үзэхээр тэсэн ядан хүлээж буй үзэгч цөөнгүй байх. Үзэгчид киноны богино хэмжээний танилцуулга бичлэг сонгодог түүхийг маш сонирхолтой байдлаар дүрслэн харуулсан гэж үзэж байгаа юм. Таны үзэх киноны жагсаалтад ч бас багтаж байгаа гэж найдаж байна.

8. THE ETERNALS

Дэлхийн нээлт: Арваннэгдүгээр сарын 6
Тайлбар: Marvel-ийн ээлжит баатруудын танилцуулга өнгөрсөн онд дуулиантайгаар танилцуулагдаж байсан билээ. "The Eternals" бол Marvel-ийн 25 дахь кино бөгөөд аймшигт дайсан Deviants-ээс мөнхөд эрэлхэг зоригтой, тэмцэгч хүмүүсийн цоо шинэ нэгдэл, иргэдийг хамгаалах үхэшгүй мөнх харь гаригийн баатруудын тухай кино юм. Зураг авалт одоо ч үргэлжилж байгаа. Chloe Zhao уг кинонд найруулагчийн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд жүжигчдийн багт Angelina Jolie, Salma Hayek, Richard Madden, Kit Harrington хэмээх нэртэй жүжигчид багтаж байгаа нь үзэгчид тус бүтээлийг хүлээх бас нэгэн шалтгаан болж байгаа билээ.

Албан ёсны танилцуулга бичлэг цацагдаагүй

9. TOP GUN: MAVERICK

Дэлхийн нээлт: 7 сарын 17
Тайлбар: "Top Gun: Maverick" киноны трейлерийн төгсгөлд Tom Cruise-ийн дүр хэн нэгэнд "устгахаар шийдсэн" гэж хэлэхэд хариуд нь "гэхдээ өнөөдөр биш" гэж хариулдаг нь удаан хүлээгдэж буй цувралд тохирсон нэр мэт санагдаж байна. Үзэгчид киноны анхны анги гарснаас хойш өдийг хүртэл дахин ямар адал явдлыг эхлүүлэх бол хэмээн тэсэн ядан хүлээж байсан биз ээ. Тэгвэл зургаадугаар сард уг кино таны хүлээлтэд хэр нийцсэн уран бүтээл болсон эсэхийг заавал мэдээрэй.

10. WONDER WOMAN 1984

Дэлхийн нээлт: Зургаадугаар сарын 5
Тайлбар: "Wonder Woman 1984" нь "Wonder Woman" комикоос сэдэвлэсэн Америкийн эмэгтэй супер баатрын тухай кино юм. 2017 оны зургаадугаар сард анхны анги нээлтээ хийсний дараахан хоёрдугаар ангийн кино төсөл эхэлсэн билээ. Ингээд Patty Jenkins найруулж, гол дүрд нь Холливүүдийн үзэсгэлэнт жүжигчин Gal Gadot тоглосон тус бүтээл тун удахгүй нээлтээ хийхээр товлоод байгаа юм.

Эх сурвалж: Wired, Bright Side

#Кино #Шилдэг