YOLO.MN: 2020 оны ХАМГИЙН ХАМГИЙН


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-01-03

YOLO.mn сайт жилийн эцэст хуучин оноо дүгнэж, амжилт бүтээл, алдаа эндэгдлээ дэнслэн, шинэ жилээ угтдаг уламжлалтай билээ. Бид ярилцлага, энтертайнмэнт, боловсрол, хувь хүний хөгжил, сонин хачин, зөвлөгөө, мэдээ гэсэн долоон төрөлд мэдээ, нийтлэл бэлддэг. Ингээд уншигч танд YOLO.mn сайтын 2020 оны ХАМГИЙН ХАМГИЙН-ийг хүргэж байна.

1. ХАМГИЙН ӨНДӨР ХАНДАЛТТАЙ МЭДЭЭ

Уг мэдээ энтертайнмент мэдээний төрөлд төдийгүй 2020 оны хамгийн өндөр хандалттай мэдээгээр шалгарлаа. Үнэхээр л Амара гэх виртуал модель олныг гайхшруулж, зарим нэг нь комедиан Б.Идэр-Одын найз бүсгүй хэмээн шаагилдаж байсан үе саяхан. 2020 онд Монгол улсад гарсан ололт амжилтын нэг нь ч Амара яах аргагүй мөн билээ.

Бүрэн эхээр нь унших бол ЭНД дараарай. 

2. ХАМГИЙН ӨНДӨР ХАНДАЛТТАЙ БИЧЛЭГ

Энэ оны хамгийн өндөр хандалттай бичлэгээр “Хөгжилтэй 21 асуулт” цувралын тусгай дугаар болох жүжигчин Э.Пүрэвжаргалын хөгжилтэй асуултуудад хариулсан бичлэг шалгарчээ. 2020 онд биднийг зурагтын өмнө уяж, догдлуулж, уйлуулж, үзэн ядахад хүргэж чадсан “Бүтэн амьдрал” олон ангит киноны жүжигчин бүсгүйн өөрийнхөөрөө, цоглог хариултууд сайтын уншигч, үзэгчдэд маань их таалагдсан бололтой.

3. ХАМГИЙН ӨНДӨР ХАНДАЛТТАЙ ЯРИЛЦЛАГА

Амжилт&Карьер төрөлд:

Жил бүр төгсөгчдийн хамгийн их уншдаг сэдэв бол ЭЕШ. 800 оноо авсан залуусын туршлага, арга барилаас суралцах боломж олгодог уг цувралын нэгэн дугаар, англи хэлний шалгалтын 800 оноот Г.Анугийн ярилцлагыг ирж буй 2021 онд ЭЕШ өгөх сурагчид маань уншиж, шалгалтаа амжилттай өгөөрэй.

Бүрэн эхээр нь унших бол ЭНД дараарай. 

Энтертайнмэнт төрөлд:

“Намайг сонгооч” шоу нэвтрүүлгийн үеэр комедиан Д.Ганга болзоот бүсгүй Н.Мөнхмаралыг цасан дээр унагаасан нь олны дунд шуугиан тариад амжсан. Харин Н.Мөнхмарал гэж чухам хэн бэ, ямар залуу сонирхдог вэ зэрэг асуултад хариулт өгсөн ийм нэгэн сонирхолтой ярилцлага энтертайнмэнт төрөлд төдийгүй сайтын ХАМГИЙН ӨНДӨР ХАНДАЛТТАЙ ярилцлагаар шалгарчээ.

Бүрэн эхээр нь унших бол ЭНД дараарай. 

Start-Up төрөлд:

“Үйлчлүүлэгч бол хаан” гэх үг хэдий сайхан ч зарим хүмүүс үүнийг буруугаар ойлгодог нь харамсалтай. Хаан шиг үйлчлүүлэхийг хүсэж байвал эхлээд өөрөө соёлтой үйлчлүүлж сураасай гэж захих “2 хэмжээст" кофе шопын үүсгэн байгуулагч З.Билгүүний ярилцлага уг төрөлд хамгийн их хандалттай байлаа. Яг л зурагт ном дотор буй мэт санагдах кофе шопоо хэрхэн байгуулсан түүх, арга барилаасаа хуваалцсан өгөөжтэй ярилцлагыг уншиж амжаагүй бол заавал уншаарай.

Бүрэн эхээр нь унших бол ЭНД дараарай. 

4. ХАМГИЙН ӨНДӨР ХАНДАЛТТАЙ ЭНТЕРТАЙНМЭНТ МЭДЭЭ

Дуу хөгжим төрөлд:

“Кпопын эргэн тойронд” цуврал нийтлэлийн ээлжит нэгэн дугаар энтертайнмэнт мэдээний “Дуу хөгжим” төрөлд шилдгээр шалгарчээ. Уг дугаарт “AOA” хамтлагийн гишүүн Kwon Mina 10 жилийн турш хамтлагийн ахлагчдаа дээрэлхүүлж байсан тухай мөн “EXO” хамтлагийн дуучин Kai бие даасан тоглолтоо хийх гэж буй зэрэг олон мэдээлэл багтсан байна.

Бүрэн эхээр нь унших бол ЭНД дараарай. 

Кино урлаг төрөлд:

Энэ нийтлэлийг хараахан уншиж амжаагүй байгаа бол одоо уншаад, хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд дараах цуврал кинонуудыг үзэж, өөртөө амралт өгөөрэй.

Бүрэн эхээр нь унших бол ЭНД дараарай. 

5. ХАМГИЙН ӨНДӨР ХАНДАЛТТАЙ БОЛОВСРОЛЫН МЭДЭЭ

Сэтгүүлч Юукагийн орчуулсан уг нийтлэлд 30 хоногт шинэ хэл сурахад баримтлах зарчим, хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй зэрэг олон хэрэгтэй мэдээллүүд багтсан байна. Гадаад хэл сурах зорилготой уншигчдад маань их таалагдсан бололтой, шилдэг боловсролын мэдээгээр шалгарчээ.

Бүрэн эхээр нь унших бол ЭНД дараарай. 

6. ХАМГИЙН ӨНДӨР ХАНДАЛТТАЙ ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН МЭДЭЭ

Удаан хугацаанд анхаарлаа төвлөрүүлж, тууштай ажиллаж чаддаггүй хүмүүст зориулсан “Помодоро” шалгарсан аргын тухай эндээс уншаарай.

Бүрэн эхээр нь унших бол ЭНД дараарай. 

7. ХАМГИЙН ӨНДӨР ХАНДАЛТТАЙ СОНИН ХАЧИН МЭДЭЭ

Youtuber-үүдийн олон янзын хоол амтархан идэж буй mukbang бичлэг хоол идэх хүсэл өдөөж, өөрийн эрхгүй дэлгүүр гарахад хүргэдэг. Харин эдгээр “mukbang youtuber”-үүд хоолоо идэлгүйгээр биднийг хуурдаг юм биш биз?

Бүрэн эхээр нь унших бол ЭНД дараарай. 

8. ХАМГИЙН ӨНДӨР ХАНДАЛТТАЙ ЗӨВЛӨГӨӨ

Энэ нийтлэлийг уншсаныхаа дараа нарны тосоо буруу түрхэж, “түрхсэн” гэх нэртэй л болохоос нарны туяанаас хамгаалалгүй өдийг хүрснээ мэдсэн юм. Эр, эм, хөгшин, залуу гэлгүй хүн бүхэнд хэрэгтэй мэдээлэл юм шүү.

Бүрэн эхээр нь унших бол ЭНД дараарай. 

9. ХАМГИЙН ӨНДӨР ХАНДАЛТТАЙ МЭДЭЭ

Энэ жилийн хамгийн өндөр хандалттай мэдээгээр дэлхий дахиныг цочирдуулсан нэгэн гунигт мэдээ тодорчээ. Сагсан бөмбөгийн спортын домог болсон түүнийг мөн бяцхан гүнжийг нь бид хэзээ ч мартахгүй билээ.

Бүрэн эхээр нь унших бол ЭНД дараарай. 

2020 ОНЫ ТУРШ БИДЭНТЭЙ ХАМТ БАЙСАН УНШИГЧДАДАА БАЯРЛАЛАА. ИРЖ БУЙ 2021 ОНДОО АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН БАЙЖ, САНАСНАА БҮТЭЭЖ, САРВАЙСНАА АВЧ ЯВАХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ!

#Yolo.mn #Шилдэг