EXO хамтлагийн Chen аав болно


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2020-01-13

Өмнөд Солонгос улсын шилдэг хамтлагуудын нэг EXO хамтлагийн гишүүн Chen тун удахгүй хуримаа хийх гэж байгаа болон найз охин нь бие давхар болсон гэдгийг гараар бичсэн захидлын хамтаар шүтэн бишрэгчдэдээ албан ёсоор зарлалаа. Түүний харьяалагддаг “SM” энтертайнмент Chen-ийн мэдэгдэж буй энэхүү мэдэгдлийг баталсан бөгөөд сайнаар хүлээн авахыг хүссэн байна. 

Уг захиаг орчуулан хүргэвэл:

Сайн байна уу? Би Chen байна.

Та бүхэндээ хэлэх зүйл байгаа учир энэхүү захиаг бичиж байна. Хаанаас нь ч эхлэхээ сайн мэдэхгүй бас энэхүү мэдээг зарлах гэж байгаадаа маш их сандарч байна. Гэвч үргэлж дэмжиж, хайрлаж байдаг шүтэн бишрэгчдэдээ энэхүү мэдээг хамгийн түрүүнд дуулгахыг хүссэн юм. Дутуу дулимаг хэдий ч захиа бичиж байна.

Надад үлдсэн амьдралаа хамтдаа туулахыг хүсдэг нэгэн бүсгүй бий.

Юуны түрүүнд энэ шийдвэр минь ямар үр дүнд хүргэх бол гэсэн айдас их байгаа ч та бүхнийгээ цочролд оруулахгүйн тулд энтертайнмент болон гишүүдтэйгээ эртнээс ярилцаж ирсэн.

Үүний дараа бурхан надад гайхалтай сайхан зүйлийг бэлэглэсэн. Хэдий би энтертайнмент болон гишүүдтэйгээ зөвлөлдсөн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадахгүйд хүрч маш их сэтгэл зовнисон ч надад ирсэн бурхны бэлгийнхээ хүчээр зориг гаргаж байна. Энэхүү мэдээг хэзээ, хаана, яаж хэлэх талаар маш их эргэлзэж, санаа зовж байсан ч үүнийг хэлэхээсээ цааргалаад байж боломгүй гэж бодлоо.

Энэ мэдээг сонсоод надад чин сэтгэлээсээ баяр хүргэсэн хамтлагийн гишүүддээ баярлалаа. Мөн дутуу дулимаг надад үргэлж хайраа илгээж, дэмждэг шүтэн бишрэгчдэдээ чин сэтгэлээсээ баярлаж байна. Та бүхний энэ дэмжлэгийг хэзээ ч марталгүйгээр одоо байгаагаасаа илүү ихээр хичээж та бүхний надад өгдөг хайранд хэзээд хариу барихад бэлэн байх болно.

Баярлалаа.

Түүнд баяр хүргэе !

Эх сурвалж: All Kpop

#Exo #Chen #Kpop