BIG GEE-гийн "ЗОГСОХГҮЙ" 7 дахь цомгийн баяр болно


О.Хандмаа | YOLO.MN
2019-10-02

Big Gee нэрээрээ алдаршсан рэппэр, продюссер Т.Мөнх-Эрдэнэ анхны цомгоосоо хойш 11 жилийн дараа "Зогсохгүй" нэртэй өөрийн долоо дахь цомгоо сонсогчдодоо хүргэхэд бэлэн болжээ.

Тус цомогт 13 уран бүтээл багтсаны 8 нь сонсогчдын хүртээл болоогүй шинэ дуу аж. ""Зогсохгүй" цомог хүргэх гэсэн санаа бодлыг минь хүрэх цэгт нь хөтлөх амьдралын нэгэн хуудас. Олон жилийн аялалд маань дөрөө харшуулж, унахаас сэргийлж, урам хайрлаж, төдийгөөс өдий хүртэл хамт байгаа бүх хүмүүст талархлаа илэрхийлмээр байна" хэмээн Big Gee тодотгов.

Аравдугаар сарын 13-ны 14:00 цагаас “Crocus event hall”-д болох цомгийн баяр, мини тоглолтод бүх насныхан оролцох боломжтой байна.

Цомгийн нээлтэд оролцоход тасалбар авах шаардлагагүй бөгөөд 10 мянган төгрөгөөр худалдаалагдах "Зогсохгүй" цомгийг авснаар нээлтийн баярт нэвтрэх, мини тоглолт үзэх, Big Gee-тэй уулзах, хамт зургаа татуулах, гарын үсгийг нь авах боломжтой.

ITunes, Spotify зэргээс татаж авч болох онлайн хувилбар аравдугаар сарын 13-нд байрших ба урьдчилсан захиалга аравдугаар сарын 5-наас эхлэх аж. Шинэ цомгийг аравдугаар сарын 14-нөөс эхлэн "CU” сүлжээ дэлгүүрийн бүх салбараар худалдаалах юм байна.

#Хип хоп #Цомог #Gee