“ОЮУНЫ ДАВАЛГАА VI” уран илтгэлийн тэмцээний бүртгэл МАРГААШ хүртэл үргэлжилнэ


Монголын сурагчдын холбооны дэргэдэх Лидер сурагч академиас 2012 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Оюуны давалгаа” уран илтгэлийн тэмцээн нийслэлийн хэмжээнд бүх дүүрэг сургуулиудын чадварлаг илтгэгчдийн дунд амжилттай зохиогдож ирсээр зургаа дахь жилдээ улсын аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээн зохиогдох гэж байна.

Зорилго: Сурагчдын уран илтгэх ярианы чадвар, өөртөө итгэх итгэл, харилцааны соёлыг нэмэгдүүлэх оюунлаг Монгол иргэдийг бэлтгэхэд энэхүү тэмцээний эрхэм зорилго оршино.

Илтгэлийн сэдэв:  
1. Би буруугүй
2. Эх хэл минь энгэрт минь хадаастай
3. Маргаашийн нар луу хамт аялах уу?
4. Би дэлхийн иргэн

Хамрах хүрээ: Улаанбаатар хотын ЕБС-ын 7-12 дугаар ангийн бүх сурагчид оролцоно.

Шалгаруулах журам: Оролцогчид өгөгдсөн сэдвүүдээс сонгон 3 минутын илтгэл хэлэлцүүлнэ.

Бүртгэх журам:
3-р сарын 18-22-ны хооронд Монголын Залуучуудын Холбооны 104Б байранд бүртгүүлнэ.
Бүртгүүлэхдээ 1% чээж зураг, сургуулийн тодорхойлолттой ирнэ. /сурагчийн үнэмлэх байж болно/

Бүртгэлийн хураамж: 3000₮

Улсын аварга шалгаруулах тэмцээний шагнал:
Тэргүүн байр – цом, алтан медаль, өргөмжлөл, ивээн тэтгэгчийн гарын бэлэг, 300’000 төгрөг
Дэд байр – мөнгөн медаль,  өргөмжлөл, ивээн тэтгэгчийн гарын бэлэг, 200’000 төгрөг
Гутгаар байр- хүрэл медаль,  өргөмжлөл, ивээн тэтгэгчийн гарын бэлэг, 100’000 төгрөг
Тусгай байр – өргөмжлөл, ивээн тэтгэгчийн гарын бэлэг

Эхний шатны тэмцээн: 2017 оны 3 сарын 23

#Teenagers #Lecture #Speech