Асуудал дагуулаад байсан “Out of Control” УСК нээлтээ хийнэ


Юука | YOLO.MN
2018-11-17

Bigbang хамтлагийн гишүүн T.O.P-ийн тоглосон ‘Out of Control’ кино нээлтийн товоо зарлалаа. Тус кино 2019 оны хоёрдугаар сарын 5-наас эхлэн Хятадын кино театруудаар гарахаар болжээ.

2016 онд БНХАУ болон ХБНГУ-ын уран бүтээлчид хамтран уг кино төсөл дээр ажиллаж, 2017 онд нээлтээ хийхээр төлөвлөсөн ч тодорхой шалтгаанаар хойшилсон юм.  ‘Out Of Control’-ийн найруулагч Аксел Сэнд: “Киноны нээлт Хятадад болох ёстой ч улс төрийн асуудлаас болж тодорхойгүй хугацаагаар хойшиллоо” хэмээн мэдэгдэж  байжээ. Тухайн үед БНХАУ-аас Өмнөд Солонгосын кино, дуу зэрэгт хориг тавьж, Солонгос оддыг Хятадад үйл ажиллагаа явуулахыг хориглосон аж. Гэсэн ч stars.udn.com сайтын мэдээлснээр энэ хоригоо цуцалж, T.O.P-ийн тоглосон киног гаргахаар боллоо хэмээсэн байна.

Өмнөд Солонгосын алдарт BIGBANG   хамтлагийн гишүүн T.O.P болон Хонг Конгийн  жүжигчин Сэсилиа нар гол дүр бүтээсэн нь маш том хүлээлт үүсгээд байсан юм.

Киноны үйл явдал:

Жүжигчин, тулааны урлагийн од Люси Лин кино наадамд оролцохоор Берлинийг зорино. Гэвч түүнийг аюул хүлээж байлаа. Харин Олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (INTERPOL)-ын ажилтан   Том Ён (T.O.P)  түүнийг аврахаар ирдэг аж.  

#Kpop, #Movie