Энэ хичээлийн жилд ЭМХ ЦЭГЦТЭЙ байхыг хүсвэл


Хичээлийн шинэ жил эхэлж, хичээл номоо эхнээс нь цэгцтэй явахыг зорьж байгаа бол бид чамд туслая.

Хичээлийн эмх цэгц дэвтэртэй харьцахаас эхлээд цэвэрч нямбай байх хүртэл бүх дадал зуршил хамаатай. Тиймээс эхнээсээ цэгцтэй байвал улирлын төгсгөлд болон хичээлийн төгсгөлд, мөн түүнчлэх сурах үйл явцад хүртэл сайнаар нөлөөлдөг нь тогтоогдсон байна шүү.

  1. ДЭВТЭР БОЛОН ҮЗЭГНИЙ САВАА ЦЭВЭРХЭН, ЭМХ ЦЭГЦТЭЙ БАЙЛГАХ

Дэвтэр дээрээ хэрхэн бичихээс хамааран дэвтрийн үнэлэмж өөрчлөгддөг. “Хүнийг танихыг хүсвэл дэвтрийг нь хар” гэдэг зүйр үг хүртэл байдаг шүү дээ. Иймээс дэвтрийн үйл ажиллагаагаа бүр эхнээс нь цэгцтэй байлгаарай. Тодруулагч, наадаг цаас, өнгийн үзэг зэргийг зохих хэмжээгээр нь хэрэглэвэл чиний дэвтэр эмх цэгцтэй байх болно. Мөн цэвэрч байдалд үзэгний савны эмх цэгц, цэвэрхэн байдал нь хүртэл нөлөөлдөг тул сайн арчилж байгаарай.

  1. ТОДРУУЛАГЧ, ӨНГИЙН ҮЗЭГ АШИГЛАХ

Он, сар, өдөр эсвэл гарчигаа тодруулвал хэрэгтэй зүйлээ хайхад амар. “За байз, тэр хичээл чинь хаана байгаа билээ???” гэж дэвтрээсээ хүссэн хичээлээ хайх явдлыг чинь хөнгөвчилж өгч байгаа хэрэг. Мөн хэрэгтэй үг, эсвэл дараа харах шаардлагатай зүйлтэй таарвал тэмдэглэж аваад доогуур нь өнгийн үзгээр зураас татаж, эсвэл эхний үгний урд тэмдэг тавин тэмдгээ тодруулах боломжтой. Хэт их тодруулбал дэвтрийн явцад нийцэхгүй тул зүй зохистой хэрэглээрэй.

  1. ЯАРАЛГҮЙ ТАЙВАН ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ

Яаран бичих үйл явц нь бичгийн хэвийг алдагдуулахаас гадна анхаарлыг өөр зүйлд хурдан сатааруулах талтай. Мөн дэвтрээ хүртэл “муухай” болгох тул аль болох тайван, хэрэгтэй бол хурдан цэвэр бичиж сураарай.

  1. ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТЭР

Хичээлд чинь хэрэгтэй томъёо, үг хэллэг гараад ирвэл жижигхэн тэмдэглэлийн дэвтэр дээр бичээд авч байгаарай. Олон хуудастай дэвтрээсээ хайхаас илүү амар шүү дээ.

  1. ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАХ

Хичээлийн өдрүүд болон бусад өдрүүдэд ажлын төлөвлөгөө гаргаж сураарай. Хийх зүйлүүдээ мартахгүй, хийнэ гээд биччихвэл ажлын бүтээмж хүртэл өндөр гарах болно гэх зэргээр төлөвлөгөөний ач тусыг тоочвол олон хуудас дүүрэх бизээ.

  1. АЖЛЫН ӨРГҮЙ БАЙЖ СУР

Хэрвээ хийнэ гээд бодсон, эсвэл төлөвлөсөн бол заавал хийж байж унтаарай. Эхнээсээ өөртөө өдрийн ажлын өргүй байхгүй бол дараа нь бүх зүйл овоочихно шүү дээ. Тиймээс ажлын өргүй байж сураарай.

  1. ГЭРИЙН ДААЛГАВАР

Багшийн өгсөн гэрийн даалгаварыг маргааш гэлгүй өнөөдөртөө хийгээрэй. Хэрвээ маргааш гэсэн бол ахин маргааш болох магадлалтай шүү. Тиймээс хичээлээ ойлгосон дээрээ хийчихвэл дараа нь зав гаран өөрийгөө хөгжүүлэх боломжтой юм.

  1. НОЙТОН АЛЧУУР (САЛФЕТКА), ХУУРАЙ АЛЧУУР

Нойтон алчуур (салпетка), хуурай алчуур байнга авч явж байгаарай. Мөн санитас хүртэл илүүдэхгүй шүү. Учир нь өдрийн цайгаа уухаас өмнө гараа ариутгаж арчих хэрэгтэй юм. Ганц зүйлийг хүртэл зөв хийгээд сурчихвал эмх цэгцтэй байхад амархан болно шүү.

Амжилт хүсье! Хичээлийн сурлага, түвшингээ нэмэгдүүлнэ гэж бодсон л бол заавал биелүүлээрэй. Өргүй байх сайхан шүү.

#Tidiness