Зуны хатад “Red Velvet” ЭРГЭН ИРЛЭЭ


Э.Цовоо | YOLO.MN
2018-08-13

Зун цагийг K-POP сонирхогчид маань “Red Velvet” хамтлаггүйгээр төсөөлшгүй билээ. Өнгөрсөн жил “Red Flavor” дуугаараа маш олон рекорд эвдэн, тэр зуны шилдэг дуу болоод амжсан. Харин энэ жил шүтэн бишрэгчид нь тэдний шинэ зуны дууг хоног тоолон хүлээсний эцэст “Power Up” нэртэй дууг нь хүлээн авлаа.

Уг дуу нь гарсан даруйдаа маш олон рекордыг эвдэн, шинэ дээд амжилт тогтоосоор байгаа аж. ITunes-н “Worldwide Album Chart”-д нэгдүгээр байр эзэлсэн бөгөөд Солонгос улсын бүх дууны чартуудад “Perfect All-Kill” буюу нэгдүгээр байр эзэлсэн юм. Тэдний дуу нь “SM” энтертайнмент (“Red Velvet” хамтлаг харьяалагддаг байгууллага)-ийн хамгийн анхны “Perfect All-Kill” хийсэн уран бүтээл болсон гэдгээрээ онцгой юм. Шүтэн бишрэгчид нь маш баяртай байгаа бололтой.

#KPOP