Австрали улс гадаад оюутнуудын тоогоор Их Британийг гүйцжээ


YOLO.mn | YOLO.MN
2018-07-25

“University College London”-ий судлаачдын үзсэнээр олон улсын оюутан, сурагчид Их Британиас илүү Австралийг сонгон суралцаж байна.

Дэлхийд АНУ-ыг хамгийн их оюутнууд сонгон суралцдаг бол Их Британи хоёрдугаарт жагсдаг байсан ч Австралид байр сууриа алдлаа. Их Британийн консулын газар “Олон улсын оюутнуудын талаарх гадаад бодлогоо дахин харах хэрэгтэй” хэмээн хэлжээ.

Судалгаагаар энэ жил гадаад оюутнууд Их Британийн эдийн засагт 20 тэрбум стерлинг (26 тэрбум ам.доллар) оруулсан байна. Гурван жилийн өмнө Их Британи Австралиас 130,000-аар илүү оюутан элсүүлж байжээ.     

Харин Хятад болон Энэтхэг улсын оюутнуудын гадаадад сурах хувь нь хамгийн өндөр байдаг гэнэ.

Олон улсын оюутан элсүүлдэг Боловсролын Хорооны дарга профессор Маргинсон “Их Бртитанийн боловсрол олон улсад өндрөөр үнэлэгддэг хэдий ч засгийн газар сүүлийн таван жилд гадаад оюутнуудын тоог нэг хэвэнд барьж байна. Энэ хооронд өрсөлдөгч улс орнууд олон улсын боловсролын үзүүлэлтээ сайжруулж байна” гэсэн юм.

Австралийн хувьд таатай цаг уур, нээлттэй соёл, өндөр үзүүлэлттэй их дээд сургуулиуд оюутан, сурагчдын анхаарлыг татаж, сурах нөхцлийг бүрдүүлж байна. Тус улсад Европ болон Хятадаас илүү их оюутан суралцаж байна.

Эх сурвалж: BBC

Сэтгүүлч Э.Онон

#University