Монголын шатарчид ЗУРГААН АЛТАН МЕДАЛЬ хүртлээ


Сондор | YOLO.MN
2018-01-22

"Пёнчан-2018" өвлийн олимпийн хүрээнд зохион байгуулсан Дэлхийн оюуны спортын их наадамд Монголын шатарчид зургаан алтан медаль хүртлээ. 

Тус их наадмын хүрээнд шатрын хоёр төрлийн тэмцээн зохион байгуулахад хоёуланд Монголын өсвөрийн шатарчид түүчээлсээр тэмцээнийг өндөрлөв. 

Сүүлчийн өдрийн нээлттэй тэмцээнд нийт 400 гаруй шатарчин оюун ухаанаа уралдуулснаас манай улсаас зургаан алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.
Нээлттэй тэмцээний ангилал тус бүр дээр мeдаль хүртсэн шатарчдын нэрсийг доор жагсаалаа. 

7 насны эрэгтэй ангилалд

  • Б.Агьбат- алт
  • Б.Гэрэлтмөнх-хүрэл
  • З.Тэмүүл- тусгай байр

8 насны эрэгтэй ангилал

  • Б.Гэрэлт-од алт 

9 нас эрэгтэй ангилал

  • ДШХ-ны дэд мастeр Б.Тэнүүнболд- алт 

10 насны эрэгтэй ангилал

  • З.Ананд-хүрэл

10 нас эмэгтэй ангилал

  • ДШХ-ны эмэгтэй дэд мастeр Д.Өнөрзул алт
  • Ч.Ханыл-мөнгө 

12 нас эмэгтэй ангилал

  • ДШХ-ны эмэгтэй дэд мастeр Н.Энхболор-алт
  • ДШХ-ны эмэгтэй дэд мастeр Д.Мөнхзул-мөнгө 

12 нас эрэгтэй

  • Х.Тэмүүжин-алт
  • З.Ангар-мөнгө
  • Сөүл дэх Монгол сургуулийн сурагч У.Тогтохбаяр-тусгай байр
  • Ө.Гарьд-тусгай байр

16 нас эмэгтэй ангилал

  • М.Мандухай-мөнгө

16 нас эрэгтэй ангилал

  • ДШХ-ны мастeр Г.Булганхан- мөнгө

18-аас дээш насны ангилал

  • Н.Мөнхжаргал- хүрэл
  • ДШХ-ны мастeр Э.Хулан-тусгай байр

#Chess #Mongolia