Шинэ улирлын шижгэр эхлэл: Utoon-ий ертөнцөөс ширээний хамыг чинь олж өгөх Date with U


YOLO.mn | YOLO.MN
2023-03-30

Хаврын урт өдрүүд үргэлжилж хайрлаж дурламаар, хэнтэй ч хамаагүй ярилцмаар ч юм шиг, хааяа эмороод ертөнцөөс тасармаар ч юм шиг санагдаж байна уу? Тэгвэл үүнийг чинь хаваршилт гээд байгаа юм шүү дээ 

 

Тэгвэл энэ хаврыг Utoon-ийн ертөнцөөр аялаж өнгөрөөвөл яаж байна? Тэнд юу хийх юм бэ гэж үү? Чи өөрт хамгийн тохирoх soulmate-ээ олж болно. 

Хайр дагуулж хаврын улирал ирээгүй ч хамтдаа элийрэх ширээний нөхрийг чинь Date with U тоглоом олж өгнө. /Байз, гэхдээ тэр чиний хайрт чинь ч болж мэднэ шүү/

Ингээд Date with U тоглоомын тухай чиний мэдэх ёстой 5 зүйлийг хүргэж байна.

1. Utoon ертөнцийн тухай

Монголын хамгийн анхны webtoon цуврал Utoon-ий тухай сонссон уу? Хэрэв уншиж амжаагүй байгаа бол ЭНД дарж сонирхоорой. Тоглоом энэ ертөнцөд өрнөнө. Scroll-доод л webtoon-д амьдарна гэсэн үг. Маш сонирхолтой...

2. Шинэ улирлын шижгэр эхлэл

Өмнөх ангиудад тунчиг сонирхолтой өрнөсөн Utoon-ий дараагийн улирал ирэх дөрөвдүгээр сард цацагдана гэнэ. Шинэ улиралдаа зориулан Date with U тоглоомоо гаргаж буй аж. Эхлэл нь л энэ гэхээр гуравдугаар улирал ч сэтгэл догдлом байх нь ээ.

3а тэгэхээр гол асуултандаа орцгооё.

3. Тоглоом хэрхэн өрнөх вэ?

Date with U бол Visual novel төрлийн тоглоом ба тоглогч өмнөх ангийн гол дүртэй ярилцан, сонголт хийж Date with U-н зүгээс эцэст нь тохирох ширээний хамтрагч, найзыг нь олж өгнө. Бас асуултуудын дунд сонирхолтой тоглоомууд гарч ирнэ гээч. 

4. Вэбтүүний гол дүр, шинэ түүхийг өөрөө бүтээ

Тоглоом чамд тохирсон нэгнийг олж өгөхийн тулд чамаас тасралтгүй  асуусаар байх болно. Гэхдээ тэр зөвхөн soulmate-г чинь олж өгөөд зогсохгүй чиний зан чанар, яагаад тэр танд тохирох болсон тухай дэлгэрэнгүй тайлбарлана. Өөрийгөө тасралтгүй хайж, танин мэдэх дуртай нөхдөд бол орхиж болохгүй тоглоом.

5. Нууц 

Одоо нэг нууц задалъя. Date with U тоглоомоос стикер цуглуулаад бэлгийн эзэн болно гэнэ.

  • Хэрэв чи тоглоомон дахь бүх стикерийг олсон бол тоглоомын төгсгөлд "Бүх стикерүүдийг олсон" гэх бичиг гарч ирнэ.
  • Гарч ирсэн үр дүнгээ Instagram story-доо оруулаад U brand-ийг mention хийнэ
  • Инстаграм story-оо энэхүү постын коммент хэсэгт screenshot хийгээд оруулаарай

Санамсаргүй байдлаар 10 тоглогчид бэлэг очих болно.

Эцэст нь чиний ширээний найз хэн байх бол? ЭНД дарж тоглоорой.

Utoon-ий ертөнцөөс ширээний хамаа олох аялалд чинь амжилт найз минь...

#Ubrand #Utoon