Өмнөд Солонгосын жүжиглэх авьяастай 10 ДУУЧИН


Э.Цовоо | YOLO.MN
2017-12-11

Өмнөд Солонгос улс нь дуу хөгжим болон кино урлагаараа дэлхийд маш том байр суурь эзэлдэг. Тэр дундаа кино урлаг нь ихээхэн амжилт олдгоороо алдартай шүү дээ. Тэрхүү кинонуудын амжилт олдог гол шалтгаануудын нэг бол аль хэдийн нэр алдарт хүрсэн гайхалтай дуучид кинонд тоголсноор хандалт нь ихэсдэгтэй холбоотой билээ. Дуучид ч гэсэн ямар нэгэн дүрийг маш чадварлагаар бүтээдэг учир Солонгос улсын дуучид кино урлагт ихээр хүч үзэх болсон. Харин эдгээр дуучдаас үзэгчдээс хамгийн эерэг сэтгэгдэл болон хандалтыг хүлээж чадсан жүжиглэх авъяастай 10 дуучдыг танилцуулж байна.

10. Им Юна (Lim Yoon-Ah)

Girls Generation хамтлагийн нүүр царай бүсгүй Юүна энэхүү жагсаалтанд зүй ёсоор орно. Түүний үзэсгэлэнтэй гэм зэмгүй төрх нь олны хайрыг ихээхэн татдаг. Тэрээр маш олон кинонуудад дүр бүтээсэн бөгөөд үзэгчдээс маш их эерэг хандалт авч байгаа. Юүнагийн тоглосон "Хамгаалагч К2" киногоор нь үзэгчид сайн мэднэ. Мөн "Шилдэг эмэгтэй жүжигчин" "Хамгийн алдартай эмэгтэй жүжигчин" гэх зэрэг шагналуудыг энэ онд хүртсэн билээ.


9. Уг Тэгён (Ok Taec-Yeon)

Царайлаг чадварлаг залуу маань та бид бүгдийн сайн мэдэх 2PM хамтлагийн дуучин юм. "Мөрөөдлөөс ч илүү" "Сүнстэй тулалдъя" гэх зэрэг кинонуудаар нь бид бүхэн сайн мэднэ. Тэрээр анхны киногоороо жүжиглэх ихээхэн авьяастай гэдгээ батлан харуулсан ба үзэгчдийн хайртай жүжигчин мөн дуучин билээ.


8. Жон Инжи (Jung Eun-Ji)

APink хамтлагийн гол хоолой өхөөрдөм бүсгүй маань гайхалтай хоолойтойн хажуугаар маш сайн жүжиглэдэг. Түүний тоглосон "Хариулаач 1997" кино нь маш их амжилт болсон бөгөөд Инжигийн нэр хүнд ч давхар өссөн юм.


7. Юүг Сонжэ (Yook Sungjae)

Хэдий нас залуу ч гэсэн маш чадварлаг ба BTOB хамтлагийн дуучин юм. Тэрээр эгдүүтэй дүр төрхөөс хатуу ширүүн залуугийн дүрд амархан хувирч чаддаг гэдгээрээ алдартай. "Сургууль 2015" "Гоблин" гэх зэрэг киногоор нь үзэгчид бид бүхний дунд алдартай.


6. Бэ Сүжи (Bae Suzy)

"Мөрөөдлөөс ч илүү" гэх киногоороо маш сайн танигдсан ба түүний жүжигчний гараа энэхүү киноноос эхэлсэн юм. "Ард түмний Анхны хайр" гэх хочтой бүсгүй маань одоо ч тоглож буй киногоороо үзэгчдийн зүрх сэтгэлийг догдлуулсаар л байгаа гэнэ шүү. Солонгос улсын хамгийн алдартай жүжигчдийн тоонд зүй ёсоор ордог мөн хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг юм.


5. Паг Хён Шиг (Park Hyung Shik)

ZE:A хамтлагийн хуучин гишүүн ба одоогоор жүжигчнээрээ үйл ажиллагаагаа явуулж байгаа . Түүний жүжиглэх авьяас үнэхээр тоглоом биш хэмээн "Хүчирхэг бүсгүй Ду Бун Сун" гэх кинонд тоглосноос хойш цахим ертөнцөөр хүмүүс шуугиж байгаа юм.


4. Чүэ Шивон (Choi Si-Won)

Super Junior хамтлагийн дуучин залуу маань бид бүхэнд "Тэр Хөөрхөн Байсан" киногоороо их алдартай шүү дээ. Гайхалтай хоолойноос гадна гайхалтай жүжиглэх авьяастай тэрээр үзэгчдийн дунд маш ам сайтай яригддаг билээ. Шивон нь анхны тоглосон кинондоо яг л мэргэжлийн жүжигчин мэт тоглосон нь хэсэг нэлээн шуугиан тарьсан шүү.


3. Хояа (Ho Ya)

Дуулах, Реп хийх, Бүжиглэх гээд л маш олон авьяастай залуу мөн жүжиглэх чадвартай юм. Infinite хамтлагаас саяхан гарсан ба шүтэн бишрэгчдэд нь нэлээн хүнд цохилт болсон. Тэрээр одоо жүжигчнээр үргэлжлүүлэн ажилч байгаа ба түүнийг бид бүхэн "Хариулаач 1997" гэх киногоор нь мэднэ.


2. Ду Кёнсүү (Do Kyung-Soo)

EXO хамтлагийн гол хоолой өхөөрдөм царайлаг залуу маань "Зүгээр дээ, энэ бол хайр" гэх анхны кинон дээрээ маш сайн жүжиглэсэн ба үүнээс хойш түүний жүжиглэх зам нээгдсэн юм. Кино шүүмжлэгчид бол үзэгчид түүний жүжиглэх чадварт маш сайн үнэлгээ өгдөг ба "Миний ядаргаатай ах" киногоороо өөрийн чадвараа улам батлаад авсан гэнэ шүү.


1. АиЮү (IU)

Солонгосын урдаа барьдаг эмэгтэй дуучдын нэг АиЮү буюу И Жиын. Бид бүхэн түүнийг мөн "Мөрөөдлөөс ч илүү" киногоор нь Пилсүгийн дүрээр маш сайн мэднэ.. Түүний жүжиглэх болон дуулах авьяас нь үнэхээр гайхалтай ба үзэгчид түүнийг хайрладаг билээ. Саяхан тоглосон "Сарны хосууд" буюу "Moon Lovers" гэх адал явдалт түүхэн киногоороо "Шилдэг Хосын" шагналыг хүртсэн билээ.

Эх сурвалж: www.allkpop.com

#Kpop #TalentedActor #Singer