Малала ОКСФОРДЫН Их сургуульд сурахаар боллоо


А.Ихсанаа | YOLO.MN
2017-08-18

НҮБ-ын энх тайвны элч, охидын боловсролын төлөө тэмцэгч, Малал Юсафзай охин өчигдөр Оксфордын их сургуульд Улс төр, Гүн ухаан, Эдийн засгийн чиглэлээр сурах эрхтэй болжээ.

Пакистаны баруун хойд хэсэгт амьдардаг байсан тэрээр охидыг сургуульд сурахыг хориглосныг эсэргүүцэж, тэр цагаас хойш эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж байгаа билээ.

Харин дэлхийн шилдэг сургуулийн нэгд элсэн орох эрхтэй болсон Малала "Оксфордод сурна гээд маш их догдолж байна. Энэ жил улсын шалгалтаа амжилттай өгсөн бүх сурагчдад баяр хүргэж, амжилт хүсье" гэжээ.

Охин дөнгөж 11 настайгаасаа эмэгтэйчүүдийн боловсролын төлөө тэмцэж, блог хөтөлж эхэлсэн бөгөөд сургууль руугаа явах замдаа Талибанчуудад буудуулсан юм. Азаар охин амьд үлдэж, Их Британи руу дүрвэсэн бөгөөд тэр цагаас хойш тэмцлээ улам эрчимжүүлжээ.

Ингээд Их Британид дүрвэн ирснийхээ дараа 17 настайдаа Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн юм.

Эх сурвалж: The Telegraph

#Oxford University #Learning