

Зургаан залуу артист нэг тайзанд нэгдэж "DOOMSDAY" нэртэй тоглолтоороо сонсогч, фэнүүдтэйгээ уулзахаар болжээ. Өөр өөрийн мэдрэмж, стиль, дуу хоолойгоороо танигдсан тэд сонсогчдодоо шинэ "vibe"-ийг мэдрүүлэхээр бэлдэж байна. Тоглолтын нэрээсээ л юу болох гэж байгаа нь ойлгомжтой байгаа биз?
KAOS болон Sonsy-гийн зүгээс хэрэглэгчид, залуустаа барьж буй хамгийн том бэлэг 2026.09.12-нд SocialPay Park-т задрах нь ээ.
Хамгийн гал нь тасалбараа 9-р сарын 6 хүртэл 38К-аар худалдан авах боложтой юм байна.
DOOMSDAY CONCERT| HEADLINERS:
SASH
Noubold
Enkhe x Erkhem
Fruitybaachka & Bektorpetrovic
YOLO: DOOMSDAY тоглолтыг үзэх 3 шалтгаан хэлээч?
Enkhe x Erkhem:
1. Бид Headliner-аар оролцож байгаа.
2. Гол уран бүтээлчид болон зочин артистууд бүгд шинэ, залуу болохоор тэдний өнгө аясыг мэдрэхэд илүү таатай байх болов уу гэж бодож байна.
3. Бусад тоглолтуудтай харьцуулахад маш хямд үнээр тасалбараа худалдаж байгаа.
SASH:
1. Өмнө нь хамтарч байгаагүй артистууд нэгдэж байгаагаараа маш шинэлэг болно.
2. Би хоёр жилийн дараа том тайзанд гарч сонсогчидтойгоо уулзана.
3. "DOOMSDAY" намрын нээлт байх болно оо.
Noubold:
1. Шинэ хөгжим
2. Шинэ дуу
3. Шинэ дуугаралтыг мэдрэх болно.
YOLO: Өмнө хэнд ч сонсгож байгаагүй дуугаар сонсогчдодоо гэнэтийн бэлэг барих болов уу?
Enkhe x Erkhem: Байгаа, өнгөрсөн 7-р сарын 12-нд нийт 12 дуунаас бүрдсэн "Хуурцаг" нэртэй шинэ цомгоо цацсан. Цомгоосоо хэдэн дуу дуулна. Хэдийг нь хэлээд яахав. Гэнэтийн бэлэг хэвээрээ үлдэг.
Noubold: Тоглолтоос өмнө клипээ цацах гээд бэлдэж байна. Тэгэхээр шинэ дуу, шинэ клипийн анхны тайзны үзүүлбэрээ үзүүлэх болно.
YOLO: Тайзанд гарахаас өмнө заавал хийдэг, дадал болсон зүйл бий юу?
Fruitybaachka & Bektorpetrovic: Өөрийгөө толинд эсвэл утасныхаа камерт харж шалгадаг. Хүмүүсийн уур амьсгал ямар байгааг мэдэрдэг.
SASH: Өөртөө итгэх итгэл, эрч хүч авахын тулд нэг сайн орилчихоод гардаг.
YOLO: "DOOMSDAY" тоглолтоор дамжуулан сонсогчдодоо ямар мэдрэмж, сэтгэгдэл үлдээхийг хүсэж байна вэ?
Fruitybaachka & Bektorpetrovic: Хуучин бүхэн төгсөж, шинэ бүхэн эхэлж байгаа мэт мэдрэмж өгөхийг хүсэж байна. "DOOMSDAY" нэр шигээ дэлхийн хамгийн сүүлийн өдөр мэт доргиосой гэж хүсэж байна.
SASH: Хуучны танилтайгаа эргээд уулзаж байгаа мэт мэдрэмжийг мэдрээсэй.
YOLO: Тоглолтын дараа хийхээр төлөвлөж буй уран бүтээлийн ажил юу байгаа бол?
Fruitybaachka & Bektorpetrovic: Монгол улсынхаа тамирчдыг магтан дуулсан, огшоосон спортын тухай дуу хиймээр байгаа. Ер нь тэгээд шинэ цомгийн ажилдаа орно доо.
Noubold: Цомог дээр ажиллаж байгаа. Одоо 60-70 хувьтай байна. Тоглолтын дараа эрчимтэй үргэлжлүүлээд аравдугаар сар гэхэд сонсогчдодоо хүргэнэ ээ.
YOLO: Өөрийнхөө хамгийн "green flag" чанарыг юу гэж боддог вэ?
Enkhe: Хөгжилтэй, ер нь л дажгүй хүн дээ /инээв/
Erkhem: Сайн ярилцдаг
Fruitybaachka: Шударга
Bektorpetrovic: Халамжтай
SASH: Эрүүл хооллож, эрт унтаж эрт босдог, нэмэлт тэжээл витамин хэрэглэж эрүүл мэнддээ анхаардаг
Noubold: Тууштай
YOLO: Тэгвэл "red flag" нь юу вэ?
Enkhe: Таалагдахгүй зүйл гарвал ширүүн харцтай болоод шууд уурлачихдаг. Тэр нь л "red flag" юм уу даа
Erkhem: Хүнийг байгаагаар нь хүлээж авахдаа тааруухан гэх юм уу
Fruitybaachka: Нэлээд стресстдэг
Bektorpetrovic: Гэнэн юм болов уу /инээв/
SASH: Хумхын орд /инээв/
Noubold: Уран бүтээлээсээ завсарлага авах гээд байдаг
YOLO: Бүгдэд нь баярлалаа. "DOOMSDAY" тоглолт эрч хүч, эерэг энергиэр дүүрэн байг ээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!