Төгсөгчдөд нийт 49.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгожээ


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль 2023 онд шинэчлэн батлагдсантай холбоотойгоор мэргэжлийн боловсролын 2.5 жилийн сургалтыг 3 жил болгон өөрчилсөн. Үүнтэй холбоотойгоор 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын төгсөгчдийн тоо нэмэгдсэн байна.

2024-2025 оны хичээлийн жилийн хаврын төгсөлтөөр нийт 18,183 суралцагч төгссөн бөгөөд өнөөдрийн байдлаар тэтгэлэгт хамрагдах шаардлага хангасан 11,934 төгсөгчид нийт 49.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон байна.

Харин үлдсэн 1,934 төгсөгчийн тэтгэлэгтэй холбоотой материал, шаардлагын нийцлийг дахин нягтлан шалгах ажил хийгдэж байна.

Дахин нягтлан шалгах ажиллагаа нь тэтгэлэгт хамрагдах суралцагч бүрийн эрхийг хамгаалж, холбогдох шаардлагыг үнэн зөв тогтоох, аливаа зөрүүтэй мэдээллийг залруулах зорилготой болно.

Иймд тэтгэлэг хүлээж буй төгсөгч, суралцагч та бүхнийг хүлээцтэй хандаж, тулгалт, нягтлан баталгаажуулах ажиллагааны үр дүнд үндэслэн тэтгэлгийн шийдвэрийг тухай бүр албан ёсоор мэдээлэх болно.

#Мэргэжлийн болон техникийн боловсрол