FACEBOOK аппликейшнээ УСТГАСАН ТҮҮХ


А.Ихсанаа | YOLO.MN
2017-07-24

Mashable-ийн сэтгүүлч Карисса Беллийн сонирхолтой нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Хэдхэн долоо хоногийн өмнө би Facebook-ийн аппликейшнийг утсан дээрээсээ устгана гэдэг байж боломгүй зүйл гэж боддог байлаа. Гэхдээ энэ бүхэн анх зүгээр л нэг туршилт байдлаар эхэлсэн юм.

Миний утасны цэнэгийг ховх сордог аппликейшнийг устгавал цэнэгээ удаан барьдаг болох болов уу, гэж бодож байлаа. Үүнээс гадна өөр ямар давуу тал байж болох бол ч гэж бодож үзсэн.

Саяхан хийсэн судалгаагаар Facebook шууд утгаараа биднийг аз жаргалгүй, эрүүл биегүй болгож байгааг тогтоожээ.

Бахархалтайгаар хэлэхэд сүүлийн нэг сарыг би бараг л Facebook-гүйгээр өнгөрүүлж, түүндээ ч сэтгэл хангалуун байлаа. Магадгүй удаан хугацааны турш миний гаргасан хамгийн зөв шийдвэр энэ байсан байх.

Үнэнийг хэлэхэд би бусад сэтгүүлчдийн л нэгэн адил нийгмийн сүлжээний донтон. Хэдийгээр Facebook-ээс илүүтэйгээр Snapchat, Instagram түлхүү ашиглах сонирхолтой байсан боловч өдөрт хэд хэдэн удаа Facebook-ээ шалгахаас өөр зам байдаггүй байв.

Миний Facebook дээр харж байгаа мэдээллүүдийн дийлэнх нь миний сонирхлыг татахгүй бөгөөд төвөгтэй сурталчилгаа, улс төржсөн нийтлэлүүд, утгагүй хошигнолууд гээд хэрэггүй зүйлс дүүрэн.

Тэгээд л би "Устгах" товчийг дарахаар шийдэж, эргэж буцахгүй байх зорилго тавьсан юм. Гэхдээ нэг зүйлийг сануулахад би Facebook-ээс бүр мөсөн холдоогүй. Учир нь миний ажлын дийлэнх хэсэг Facebook компани болон түүний бүтээгдэхүүний тухай нийтлэл байдаг.

Хэрвээ бүрмөсөн ашиглахгүй болчихвол ажлаа хийж чадахгүйд хүрнэ шүү дээ. Тиймээс одоо ч гэсэн зөөврийн компьютер дээрээсээ Facebook ашиглаж, хурдхан шиг гүйлгэж хардаг хэвээрээ. Харин гар утсан дээрээ аппликейшнийг нь огт ашиглахгүй. Бүр веб хөтөч ашиглаж ч орохгүй.

Хамгийн гол нь би зүгээр л уйдхаараа Facebook нээхээ болисон. Зөвхөн ажлын шаардлагаар, хааяа нэг удаа.

Анх аппликейшнийг устгахдаа би туршилт тийм ч удаан үргэлжлэхгүй гэдгийг ойлгосон юм. Гэхдээ л огтхон ч санагалзахгүй, бүр аз жаргалтай болж байгаадаа баяртай байлаа. Ганцхан товшилтын цаана байсан цаг хугацааны "үрүүл" үүрд алга болсон гэхээр тэр шүү дээ.

Зөвхөн би ч бус, саяхан хийсэн судалгаагаар Facebook шууд утгаараа биднийг аз жаргалгүй, эрүүл биегүй болгож байгааг тогтоожээ. Мэдээж хэрэг бид нийгмийн сүлжээг бүр мөсөн хориглох шаардлагагүй.

Найзуудтайгаа холбоотой байхын тулд Messenger, Instagram, WhatsApp зэргийг би ашигласан хэвээр байгаа. Хамгийн гол нь би зүгээр л уйдхаараа Facebook нээхээ болисон. Зөвхөн ажлын шаардлагаар, л орж байна.

Тиймээс хүчтэй донгоо эмчилж чадсан над шиг та ч аппликейшнийг нь устгаад үзээрэй, үр дүн нь таалагдаж магадгүй шүү дээ.

#facebook #delete #app