

“The Remarried Empress” цуврал тун удахгүй үзэгчдийн хүртээл болох нь.
“The Remarried Empress” нь Дорнын эзэнт гүрний хатан хаан Навиерийн тухай өгүүлэх уран зөгнөлт романтик бүтээл юм. Түүний нөхөр, Дорнын эзэнт гүрний эзэн хаан Совиешу оргон зугтсан боол Раштатай хайр сэтгэлийн холбоо үүсгэж, Навиертэй гэрлэлтээ цуцлуулахад хүрнэ.
Харин Навиер нөхрийнхөө хүсэлтийг хүлээн зөвшөөрч, улмаар Дорнын эзэнт гүрний дайсан хэмээн тооцогддог Барууны эзэнт гүрний ханхүү Хэйнритэй гэрлэдэг.
“The Remarried Empress” цувралын нээлтийн товыг албан ёсоор зарлаж, гол дүрүүдийн постер болон тизерийг танилцууллаа.
Тизерт Навиер болон Совиешу хоёрын халуун дотно хайр хэрхэн эхэлж, улмаар хэрхэн аажмаар нуран унаж буйг харуулжээ.
Совиешу Навиерт “Юу ч болсон чи миний цорын ганц эхнэр хэвээр байна” хэмээн амладаг ч Рашта гарч ирснээр түүний сэтгэл өөрчлөгдөж эхэлнэ.
Совиешу Раштад улам бүр татагдах тусам Раштагийна амьдрал ч эрс өөрчлөгдөнө. Харин энэ бүхнийг хажуугаас нь харж буй Навиер “Ийм зүйл өөрт минь тохиолдоно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй” хэмээн хэлнэ.
Удалгүй Навиерийн амьдралд Хэйнри гарч ирснээр бүх зүйл дахин өөрчлөгдөж эхэлнэ.
Эцэст нь Совиешу Навиертэй гэрлэлтээ цуцлуулахыг шаардана. Харин Навиер түүний хүсэлтийг эсэргүүцэхийн оронд бардам байдлаар: “Би энэ гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна.” хэмээн хариулна.
Гэнэтийн нөхцөл байдалд орсон ч Навиер тайван байдлаа хадгалж, дараагийн алхмаа хэрхэн хийхийг нь үзэгчид тэсэн ядан хүлээхээр болжээ.
“The Remarried Empress” 11-р сарын 4-нд нээлтээ хийнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!