Сагсан бөмбөгийн 3х3 багийн тоглогч, Монгол Улсын шинэхэн гавьяат тамирчин Н.Нандинхүсэлийн сэтгэгдлийг хүргэж байна.
Тэрбээр, Ийм хэмжээнд хүрэхийг мөрөөддөг байсан. Мөрөөдлөө биелүүлсэндээ итгэж чадахгүй байна. Маш их баяртай байна.
-Хэдэн наснаасаа сагсан бөмбөгөөр хичээллэсэн бэ?
-9-10 наснаас сагс тоглож эхэлсэн. Сүүлийн 3-4 жил идэвхтэй хичээллэж байна.
-Цаашдын зорилго нь юу вэ?
-Бид бүхний ойрын зорилго бол 2028 оны Лос-Анжелесийн олимп.
-Гадаадаас урилга ирсэн гэсэн үнэн үү?
-Би Америкт арван жилээ төгссөн. Гадаадад сурахаар сургууль хайж байлаа. ДАШТ-ий өмнө надад Флоридагийн их сургуулиас тэтгэлгийн санал ирсэн. Тэр сургуульдаа явна гэв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!