Шинээр гарах “Naruto” кинонд Kakashi-ийн дүрд Charles Melton тоглохоор яригдаж байна


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

“Beef” цувралын дүрээрээ Emmy-ийн шагналд нэр дэвшсэн жүжигчин Charles Melton “Naruto” мангагийн амьд дүрслэлтэй кинонд тоглохоор яригдаж байна. Тэрээр Lionsgate-ийн бүтээж буй тус киноны гол дүрүүдийн нэг болох Kakashi Hatake-ийн дүрийг бүтээхээр эцсийн шатны хэлэлцээрт орсон талаар мэдээлжээ.

Уг киног Marvel-ийн “Shang-Chi and the Legend of the Ten Rings” болон одоо кино театруудаар гарч буй “Spider-Man: Brand New Day” бүтээлээрээ танигдсан найруулагч Destin Daniel Cretton найруулна. Тэрээр Masashi Kishimoto-гийн бүтээсэн дэлхийд алдартай “Naruto” мангагаас сэдэвлэн уг киног бүтээхээр ажиллаж байна.

“Naruto” анимед нинжа тосгоныхоо удирдагч болохыг мөрөөддөг, эрч хүчтэй залуу нинжа Naruto Uzumaki-гийн түүхийг өгүүлдэг. Түүний биед есөн сүүлт үнэгний хүч оршдог бөгөөд энэ нь Naruto-ийн амьдрал, нинжа болох замд нь олон бэрхшээл авчирдаг билээ.

1999-2014 онд Японы Weekly Shonen Jump сэтгүүлд цувралаар хэвлэгдсэн “Naruto” манга нь дэлхий даяар асар их алдартай болж, улмаар хоёр том хэмжээний анимэ цуврал гарсан юм. Тус цувралууд нь олон улсын хэмжээнд Cartoon Network, Disney XD зэрэг сувгуудаар цацагдаж байжээ.

Одоогоор киноны Naruto Uzumaki-гийн дүрд тоглох жүжигчнийг сонгон шалгаруулах ажил үргэлжилж байгаа аж. Харин эх сурвалжуудын мэдээлснээр Charles Melton нь Naruto болон түүний багийн гишүүдийн багш, чадварлаг элит нинжа Kakashi Hatake-ийн дүрд тоглохоор яригдаж байна.

Kakashi нь “Naruto” цувралын хамгийн алдартай, үзэгчдийн хайртай дүрүүдийн нэг юм. Гэвч Lionsgate компани одоогоор дүрийн сонголттой холбоотой албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Киноны продюсероор Avi Arad, Ari Arad, Emmy Yu болон Jeremy Latcham нар Arad Productions-ийн нэрийн өмнөөс ажиллах бол Cretton өөрийн Hisako продакшнаар дамжуулан Jeyun Munford-той хамтран продюсер хийхээр ажиллаж байна.

“Shang-Chi and the Legend of the Ten Rings” киног найруулсан Destin Daniel Cretton нь “Spider-Man: Brand New Day” киноны дараа “Naruto”-г дараагийн томоохон төслөөрөө сонгожээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр “Naruto” киноны зураг авалтыг 2027 оны хоёрдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Charles Melton нь олон жил үргэлжилсэн “Riverdale” цувралын Reggie Mantle-ийн дүрээр олонд танигдсан. Харин сүүлийн жилүүдэд тэрээр илүү драмын, өндөр үнэлгээтэй бүтээлүүдэд тоглож, жүжигчний карьераа өргөжүүлж байна. Тухайлбал Todd Haynes-ийн “May December” кинонд Julianne Moore, Natalie Portman нарын хамт тоглосон юм.

Түүний тоглосон бусад бүтээлүүдэд Alex Garland-ийн “Warfare”, Nicolas Winding Refn-ийн “Her Private Hell” зэрэг кино багтдаг. Мөн Charles Melton нь анимэ, манга сонирхдог бөгөөд тулааны урлагаар хичээллэдэг гэдгээрээ онцлог. Тэрээр таэквондогийн хоёрдугаар зэргийн хар бүстэй бөгөөд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдсан Junior Olympics тэмцээнд оролцож байжээ.

Эх сурвалж: The Hollywood Reporter

#Naruto #Kakashi #Charles Melton