5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

“МАРВЕЛ”-ийн дараагийн цувралд Солонгос жүжигчин дүр бүтээнэ


Т.Ариунбаяр | YOLO.MN
2018-01-18

Өмнөд Солонгосын "Бусан хүрэх галт тэрэг" буюу "Train To Busan" гэх кино 2016 оны дэлхий нийтийн анхаарлыг татсан уран бүтээл болж чадсан билээ. Энэхүү киног үзсэн хэн бүхэнд нүцгэн гараараа зомбитой тулалдан хайртай хүмүүсээ хамгаалж буй жүжигчин Ма ДунСог / Ma Dong Seok/ -ийн дүр тодхон санагдаж байгаа биз ээ.

Тэгвэл өнгөрсөн оны 11-р сард "Марвел Студи"-с түүнийг дараагийн төсөлдөө хамтран ажиллахыг санал болгосон бөгөөд тэрээр албан ёсоор зөвшөөрч буйгаа мэдэгджээ. 

Мөн энэ нь жүжигчин Ма ДунСог Холливүүд-ийн анхааралд өртөж буй анхны тохиолдол биш бөгөөд "Бусан хүрэх галт тэрэг" кино дэлхий нийтэд танигдаж эхэлсэн үеэс Америкийн олон нэр бүхий энтертаймент компаниуд түүнд хамтран ажиллах санал тавьж байжээ. Гэсэн ч тэрээр тодорхой шалтгааны улмаас татгалзсан хариу өгдөг байсан гэнэ.

ТЭРЭЭР НЭГЭН ЯРИЛЦЛАГАДАА

"Заримдаа Америкийн энтертаймент компаниудаас надтай холбогддог юм. Тэд кинонд тоглох болон телевизийн нэвтрүүлэгт оролцох санал тавьдаг.

Хэдий тэд нэр хүндтэй томоохон компаниуд байж мөн надад өндөр үнэ амладаг ч би урьдаас төлөвлөсөн ажлуудаа дуусгах хэрэгтэй. Би одоо ажиллаж байгаа бүтээлүүд дээрээ бүх анхаарлаа хандуулан сайн ажиллахыг хүсэж байна" гэжээ. 

Харин 2018 онд тэрээр өөрт ирсэн олон саналаас Марвел цувралыг сонгон хамтран ажиллахаар болжээ.

Түүний Холливүүд дэх дүр төрх бусад Азийн жүжигчдээс онцгой байж чадна гэж найдаж буй фэнүүд олон байгаа аж.

#Marvel #Korea #Artist