Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (01/30-02/05)


А. Арвинбаяр | YOLO.MN
2023-01-29

YOLO.mn сайт ирэх долоо хоногт буюу нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар 5-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой эвентүүдийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

Номын хэлэлцүүлэг#117 - Count Down, Shanna H. Swan

Хэзээ: Хоёрдугаар сарын 1-ны 18:30 цагт

Хаана: Elixir Coffee & Wine Bar

Тайлбар:  UB Book Club-ынхан 2023 оны хаврын улирлын унших номын жагсаалтын 5-д АНУ-ын хүрээлэн буй орчин, нөхөн үржихүйн тархвар судлаач, Анагаах ухааны Айканс сургуулийн профессор, эмч Шанна Сван (PhD)-ы бичсэн Count Down (Ухрааж тоолох) гэх шинжлэх ухааны сэдэвтэй номыг уншихаар сонгожээ. Тус номд зохиолч өөрийн ахалсан судлаачдын хэсгийн ажлын үр дүнг тусгасан буюу 45000 эрчүүдийг хамруулсан 185 судалгаанд үндэслэн тогтоосон зүйл нь Барууны нийгмийг цочиролд оруулсан. Тийиээс ямар бодис, материал хүн, амьтны биед хортой нөлөөтэй байгааг тус номын хэлэлцүүлэгт очсоноор мэдэж авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

COLD FILM WITH HOT SONGS #4 MIDSOMMAR

Хэзээ: Хоёрдугаар сарын 4-ны 18:00

Хаана: Ketomo Lounge/ Park Place/

Тайлбар: Найруулагч Ari Aster-ийн бүтээл болох тус кино нь залуу хос Швед рүү аялан жил бүрийн зун болдог нэгэн уламжлалт баярт оролцхоор явдаг тухай өгүүлдэг. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

ГАДААДАД СУРАХДАА ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ?

Хэзээ: Хоёрдугаар сарын 4-ны 12:00 цагт

Хаана:  Ногоон Жэйд Тэтгэлэгт Боловсролын Төв

Тайлбар: Тус өдөрлөгт оролцсоноор Англи, Америк, Австрали, Канад, Ирланд, Швейцарь, Швед, Франц зэрэг улсад Бакалавр, Магистр, Доктор хэлний курст элсэн орох, амьдрах өртөг, визний тухай мэдээлэл, хэлний шалгуур, тэтгэлэгтэй суралцах боломжуудын талаар мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

OPEN STAGE

Хэзээ: Хоёрдугаар сарын 4-ны 17:00 цагт

Хаана: VICTORYCENTER ийн Б корпус 6 давхарт STAGEROOM зааланд

Тайлбар: Дуулах хөгжимдөх дуртай залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлж хүн бүрд нээлттэйгээр залуус нэг оройг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлэх #OPENSTAGE арга хэмжээг. Долоо хоног бүрийн хагассайн өдөр Тэнгис Кино театрын чанх урд  VICTORYCENTER ийн Б корпус 6 давхарт STAGEROOM зааланд зохион байгуулхаaр боллоо. Долоо хоног бүр OPENSTAGE-д оролцсон оролцогчдоос нэг шилдгийг шалгаруулж #OzzoArtistLabel ковер бичлэг хийлгэх эрхээр шагнана.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

BOOK DISCUSSION CLUB

Хэзээ: Хоёрдугаар сарын 4-ны 18:00

Хаана: Нацагдоржийн номын сан,  American corner

Тайлбар:  Англи хэл дээрх номын хэлэлцүүлэг Америк багштайгаар явагддаг боллоо Ном унших дуртай, англи хэлээ сайжруулахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй, үнэ төлбөргүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

#Хаана, юу болох вэ?