

Солонгосын Бизнесийн Судалгааны Хүрээлэн энэ сарын драмын жүжигчдийн чансааг танилцууллаа.
Тус чансааг долдугаар сарын 18-наас наймдугаар сарын 18-ны хооронд цацагдсан драмуудад тоглосон 100 жүжигчний хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл, олон нийтийн оролцоо гэх зэрэг үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж гаргасан байна.
Энэ сарын чансааг “The East Palace” драмын гол дүрээр тоглож буй Nam Joo Hyuk 3,782,247 оноогоор тэргүүлжээ.
Харин хамгийн сүүлд “The Husband” драмд тоглосон Namkoong Min 3,028,022 оноогоор хоёрдугаарт орсон байна.
Дараагийн байруудад “Agent Kim Reactivated” драмын жүжигчид оржээ. Yoon Kyung Ho 2,940,121 оноогоор гуравдугаарт, харин So Ji Sub 2,723,464 оноогоор дөрөвдүгээрт жагссан байна.
Одоогоор “A Bona Fide Killer” драмд тоглож буй Kong Hyo Jin 2,667,244 онооны үзүүлэлтээр энэ сарын чансааны тавдугаарт бичигджээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!