Залуу хүний ЗААВАЛ УНШИХ ном №2


Салбар салбартаа манлайлагч, номд шимтэгч эрхмүүдийн санал болгож буй номыг онцлох "Залуу хүний заавал унших ном" цуврал ярилцлагын энэ удаагийн дугаарт "ТОМё БОДё" блогоороо дамжуулан философи, шинжлэх ухаан зэрэг олон сонирхолтой сэдвийн талаар орчуулахын зэрэгцээ өөрийн үзэл бодлоо харамгүй хуваалцдаг ТОМё БОДё-г урьж оролцууллаа.

Дашрамд дурдахад тэрээр маш олон уншигчдын сайшаал магтаалыг хүртэж амьдралыг харах өнцгийг нь өөрчлөөд буй “Ад үзэгдэх зориг” болон “Философи, Математик, бас бус …” зэрэг номыг эх хэлнээ хөрвүүлэн уншигч та бүхний мэлмийд хүргээд байгаа билээ. 

Санал болгож буй ном: “Философи, Математик, бас бус …”
Зохиолч: Ямча
Төрөл: Танин мэдэхүй
Үнэлгээ /Goodreads/: 4.46/5
Товч агуулга: Математикийн түүхэн дэх хамгийн хүнд бодлогын нэг гэгддэг Фермагийн сүүлчийн теорем хэрхэн батлагдсан талаарх 350 гаруй жилийн адал явдалт, сэтгэл хөдлөм түүх.

YOLOБид энэ номыг яагаад унших ёстой вэ? 

- Шатрын нүүдэл, дүрэм, туршлага, хожих хожигдох тухай юу ч мэдэхгүй хүн “Шатрын дэлхийн аварга хэрхэн болох вэ?” гэдэг ном уншвал бадрангуй, гэнэн хийгээд яаруу харагдахын адилаар залуу хүн таны өнөөдөр анхаарах сэдэв “Амжилтад хэрхэн хүрэх вэ?” байх нь магадгүй эртэдсэн хэрэг болов уу. Залуу хүн та юуны түрүүнд хорвоо ертөнцийг, мэдлэгийг, нийгмийг, хүнийг, тэгээд өөрийгөө танин мэдэхэд шамдан суралцаасай гэж хүснэ. Харин энэ ном таны ТАНИН МЭДЭХҮЙН галыг өрдөж, амьдралыг өөр өнцгөөс харахад тань тус болно гэж итгэсэндээ монгол хэлнээ хөрвүүлэн гаргасан билээ.

YOLOТаны энэ номоос суралцаж хэрэгжүүлж буй зүйл юу вэ?

- "ТОМё БОДё" блог хөтлөх болсон маань энэ ном болон номын зохиолч Ямчатай арав гаруй жилийн өмнө учирснаас эхтэй гэж хэлж болно. Түүнээс хойш танин мэдэхүйн гоё сайханд шимтэж, тэр мэдрэмжээ бусадтай хуваалцахыг зорьж ирлээ.

YOLOЭнэхүү номын хамгийн дуртай ишлэл тань? 


 
“Философи, Математик, бас бус …” номын хэсгээс уншихыг хүсвэл ЭНД дарж ТОМё БОДё блогоор зочлоорой. Харин "Залуу хүний заавал унших ном" цувралын эхний дугаарыг унших бол ЭНД дарна уу. 

#Залуус #Ном