Өөрийгөө зөв тодорхойлох аргууд


Миау | YOLO.MN
2021-12-31

Өнөөдөр бол улиран өнгөрч буй жилээ дүгнэж, угтан ирж буй оноо төлөвлөх сүүлийн өдөр. 2021 онд юу хийснээ бичиж, дараа жил юу хийхээ төлөвлөчихсөн үү ?

Гэсэн ч нэг юм дутаад байгаа биз? Дараа жил мэргэжил сонголт, шалгалт, сургууль гээд томоохон зүйлс нүүр тулан ирж байхад өөрийгөө бэлэн биш гэж бодсоор байна уу ? Та нарынхаа сэтгэл зовнилыг U brand маш сайн ойлгож байна. Тиймдээ ч чамд туслахаар дараах 5 сонжоог туршиж үзэхийг санал болгож байна. Үүний тусламжтай өөрийн онцлог, зан чанарт тохирсон төлөвлөгөө гаргах боломжтой. 100 хувь таарахгүй ч 60-70% дөхөж очдог гэнэ шүү. 

1. 16 Personalities

Myers-Briggs Type Indicator нь дэлхийн нийт хүн амыг 4 үсэг бүхий 16 төрөлд хуваасан байдаг. Өөрийн MBTI-г тодорхойлох олон сорил байдаг ч 16 Personalities-х хамгийн дэлгэрэнгүй, эерэг, бас өнгөлөг. (Бөглөхөд - 15 минут)

Тодорхойлохыг хүсвэл - https://www.16personalities.com/ 

 
2. VIACharacter

Олон жилийн судалгаан дээр суурилан хувь хүний зан чанарын давуу талыг тодорхойлдог сорил юм. Нийт 24 зан чанараас чиний хамгийн давуу болон сул чанаруудыг эрэмбэлж өгнө. Ингэснээр аль чанаруудаа сайжруулахаа шийдвэрлэхэд амар болохоос гадна давуу талууд дээрээ суурилан сургууль, амьдралаа илүү тэнцвэртэй авч явахад тус болно. (Бөглөхөд - 15 минут)

Тодорхойлохыг хүсвэл - https://www.viacharacter.org/ 

3. Career Explorer 

Мэргэжил, карьерын энэхүү сорил нь чиний сонирхол, зан чанар, ажил байдлын сонголтыг харгалзан 140 гаруй шинж чанарын хүрээнд тус байгууллагын өгөгдлийн сан дахь 800 гаруй карьераас хамгийн тохиромжтойг нь тодорхойлоход чиглэсэн цогц үнэлгээ юм. Мэдээж 100% зөв таана гэж байхгүй ч ямар ажлыг амжилттай хийж чадахаа хараад авах нь илүүдэхгүй. Зарим ажлын тодорхойлолтод ямар чадвараа сайжруулах хэрэгтэйг хүртэл тодорхой заасан байна. (Бөглөхөд - 25 минут)

Тодорхойлохыг хүсвэл - https://www.careerexplorer.com/career-test/ 

4. Love Languages

Хайрын 5 хэлийн аль нь танд илүү чухал вэ? Тодорхойлсныхоо дараа бусад хүмүүст (магадгүй crush-даа) энэ сорилыг өгөхийг санал болгож харьцуулж үзээрэй. (Бөглөхөд - 8 минут)

Тодорхойлохыг хүсвэл - https://www.5lovelanguages.com/quizzes/ 

5. Creative Types by Adobe

Бүтээлч байдал бол 21-р зууны хамгийн чухал чадваруудын нэг. Тэгвэл бүтээлч байдлын төрлөө тодорхойлох сонирхолтой, хөгжилтэй сорилыг хийж үзээрэй. Өөрийн бүтээлч төрлөө тодорхойлчхоод бусад ямар төрөлтэй хамтран ажиллавал хамгийн их амжилт олохыг мөн зааж өгнө. (Бөглөхөд - 10 минут) 

Тодорхойлохыг хүсвэл - https://mycreativetype.com/ 


14-23 насныханд зориулсан U brand ч бас 2021 онд юу хийснээ дүгнэлээ. U-ийн залуус өөрсдөө өнгө өнгөөр гэрэлтэх сонжоо байдаг тул жил ирэх тусам U brand-ийн цар хүрээ өргөжин тэлж байгаа юм. Тэгвэл 2021 онд хийсэн бүхнийг хүргэж байна. 

U БОЛЖ ӨНГӨРӨВ | U 365

 Бид хамтдаа 2021 оныг өнгө өнгөөрөө чимжээ. 2022 оныг мөн адил солонгоруулахдаа бэлдээрэй. Happy U Year 

#Хувь хүний хөгжил #Unitel