2026 оны MTV Video Music Awards-ын нэр дэвшигчид тодорлоо


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

MTV энэ жилийн шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчдийг албан ёсоор зарласан бөгөөд хэд хэдэн K-pop уран бүтээлч багтжээ.

BTS-ийн сүүлийн үеийн хит “SWIM” нь “Оны шилдэг дуу” (Song of the Year) болон “Шилдэг K-pop” (Best K-Pop) гэсэн хоёр төрөлд нэр дэвшсэн байна.

Мөн “KPop Demon Hunters” хүүхэлдэйн киноны хит дуу болох HUNTR/X-ийн “Golden” бүтээл “Оны шилдэг дуу” төрөлд нэр дэвшжээ. 

Харин BLACKPINK-ийн Лиса Kentaro Sakaguchi-ийн оролцоотой “Dream” дууныхаа клипээр нийт дөрвөн төрөлд соло уран бүтээлчийн хувиар нэр дэвшжээ. Үүнд Шилдэг поп, Шилдэг K-pop, Шилдэг зураг авалт (Best Cinematography), Шилдэг эвлүүлэг (Best Editing) багтаж байна.

Үүнээс гадна BLACKPINK хамтлагаараа “JUMP” дуугаараа “Шилдэг K-pop” төрөлд нэр дэвшсэн байна.

CORTIS хамтлаг VMA-д анх удаа нэр дэвшиж байна. Тэд “Шилдэг шинэ уран бүтээлч” (Best New Artist) болон хамгийн сүүлийн үеийн хит “REDRED” дуугаараа “Шилдэг K-pop” гэсэн хоёр төрөлд нэр дэвшжээ.

KATSEYE мөн “PINKY UP” синглээрээ “Шилдэг бүжиг дэглэлт” (Best Choreography) болон “Шилдэг K-pop” гэсэн хоёр төрөлд нэр дэвшсэн байна.

Харин LE SSERAFIM-ийн j-hope-ийн оролцоотой “SPAGHETTI” дуу “Шилдэг K-pop” төрөлд нэр дэвшжээ.

“Шилдэг K-pop” төрөлд нэр дэвшигчид:

  • BLACKPINK — JUMP
  • BTS — SWIM
  • CORTIS — REDRED
  • KATSEYE — PINKY UP
  • LE SSERAFIM — SPAGHETTI
  • Lisa — Dream

2026 оны MTV Video Music Awards есдүгээр сарын 27-нд АНУ-ын Лос-Анжелес хотод болно. 

#MTV Video Music Awards