“Jeongnyeon: The Star is Born” киноны жүжигчин Ким Юн Хэ хуримаа хийнэ


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

“Jeongnyeon: The Star is Born” киноны жүжигчин Ким Юн Хэ хуримаа хийх гэж байна.

Өнөөдөр Ким Юн Хэгийн харьяа агентлаг J,WIDE-COMPANY жүжигчнийг энэ сард гэрлэх гэж буйг албан ёсоор мэдэгдлээ.

Сайн байна уу.
J,WIDE-COMPANY байна.

Жүжигчин Ким Юн Хэтэй холбоотой сайхан мэдээг хуваалцах гэж байна.

Жүжигчин Ким Юн Хэ амьдралынхаа үлдсэн хугацааг хамтдаа өнгөрүүлэх онцгой хүнтэй учирсан бөгөөд тэд 10-р сарын 25-нд хуримаа хийх гэж байна.

Алдартай биш сүйт залуу болон хоёр талын гэр бүлийнхний хувийн байдлыг хүндэтгэн хуримыг Сөүл хотод хаалттай хэлбэрээр зохион байгуулах болно. Иймээс хуримын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг та бүхэн ойлгоно уу.

Жүжигчин Ким Юн Хэг үргэлж хайрлан дэмжиж ирсэн бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Тэрээр шинэ амьдралынхаа энэ үе шатанд хөл тавьж буй тул халуун сэтгэлийн ерөөлөө хайрлана уу.

Ким Юн Хэ цаашдаа ч олон талын уран бүтээлээр дамжуулан үзэгчдэдээ сайхан зүйлсийг үзүүлэхээр төлөвлөж байна.

Баярлалаа." гэжээ.

Ким Юн Хэ 2002 онд сэтгүүлийн нүүрний модель болж анх олонд танигдсан ба 2007 онд жүжигчний карьераа эхлүүлсэн. Тэрээр сүүлийн үед “Жоннёон: Од төрөв” хит драмад Со Хе Ранг-ийн дүрийг бүтээснээр нэр хүнд нь эрс өссөн юм.

#Jeongnyeon: The Star is Born #Ким Юн Хэ