Охидын нэр хүндийн жагсаалтыг RESCENE-ийн Woni тэргүүлж, хөвгүүдийг BTS-ийн Jimin тэргүүллээ


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Солонгосын Бизнесийн Судалгааны Хүрээлэн энэ сарын охид, хөвгүүдийн хамтлагийн гишүүдийн нэр хүндийн чансааг танилцууллаа.

RESCENE-ийн Woni энэ сард мөн чансааг тэргүүлж, 8,123,817 оноо авчээ. Түүний түлхүүр үгийн шинжилгээнд “LOVE ATTACK”, “REMINE” зэрэг үгс их байсан.

IVE-ийн Jang Won Young 6,261,001 оноотойгоор хоёрдугаар байраа хадгалжээ.

BLACKPINK-ийн Jennie 5,826,161 оноо авч, өнгөрсөн сараас 16.88 хувиар өссөн үзүүлэлтээр гуравдугаар байрт дэвшсэн байна.

aespa-ийн Karina 5,761,938 оноотойгоор дөрөвдүгээр байрт бичигдэж, оноо нь өнгөрсөн сараас 2.55 хувиар өсжээ.

Харин RESCENE-ийн Zena брэндийн оноогоо 74.80 хувиар өсгөж, 5,456,036 оноотойгоор тавдугаар байрт огцом дэвшсэн байна.

Харин хөвгүүдийн хамтлагийн гишүүдийн нэр хүндийн жагсаалтыг BTS-ийн Jimin тэргүүлсэн байна. Түүний оноо өнгөрсөн долдугаар сараас 2.53 хувиар өссөн байна. Түлхүүр үгийн шинжилгээнд “ARMY”, “Who”, “Billboard” зэрэг үгс их байсан. 

BTS-ийн Jungkook 3,465,181 оноотойгоор хоёрдугаар байрт дэвшиж, оноо нь өнгөрсөн сараас 3.13 хувиар өсжээ.

ATEEZ-ийн San 3,347,283 оноотойгоор гуравдугаар байрт орсон бөгөөд түүний оноо өнгөрсөн долдугаар сараас 74.40 хувиар өссөн байна.

Wanna One-ийн Park Ji Hoon энэ сарын 3,252,938 оноотойгоор дөрөвдүгээр байрт бичигджээ.

Харин BTS-ийн Jin 2,852,155 оноотойгоор наймдугаар сарын шилдэг тавд багтаж, оноо нь өнгөрсөн сараас 55.06 хувиар өссөн байна.

#нэр хүндийн жагсаалт #хөвгүүдийн хамтлаг #охидын хамтлаг