Криштиан Роналду зочны өрөөндөө хуримаа хийсэн шалтгаанаа тайлбарлажээ


Б.Нямдарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Португалын хөлбөмбөгийн од Криштиан Роналду болон түүний гэргий Жоржина Родригес нар наймдугаар сарын 11-нд Португалын Кашкайш дахь гэрийнхээ зочны өрөөнд дотнын хүмүүсийнхээ хүрээнд хуримаа хийжээ.

Тэд хуримынхаа талаар анх удаа дэлгэрэнгүй ярьж, яагаад тансаг ёслолоос илүүтэй гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг сонгосноо хуваалцсан байна.

Хосын гэрлэлтийн ёслолд тэдний таван хүүхэд болох Криштиан Роналду Жуниор, ихэр Ева Мария, Матео, Алана болон Белла нар оролцжээ. Роналду, Родригес нарын хувьд энэ өдөр анх танилцсанаас хойш яг 10 жилийн ойтой нь давхацсан байна.

Родригес багадаа хуримаа том, тансаг байдлаар хийхийг мөрөөддөг байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр түүний хувьд хуримын хамгийн чухал зүйл нь сүр дуулиан бус, гэртээ хайртай хүмүүсийнхээ хүрээнд л байх нь чухал болсон гэдгийг хэлжээ.

“Гэр бүлийнхэн маань энэ өдрийн хамгийн чухал хэсэг байхыг хүссэн” хэмээн тэрээр Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Түүний хэлснээр хурим нь “дотно, хайраар дүүрэн, гэр бүлийнхээ хамт өнгөрүүлсэн” яг өөрийнх нь төсөөлж байсан өдөр болжээ.

Хосын хуримын ёслолын дараа гэр бүлийнхэн Фатимагийн Дарь эхийн сүмд очиж, шашны адислал хүртсэн байна.

Роналду, Родригес нар одоогоор найз нөхөд, төрөл төрөгсдөө оролцуулсан томоохон баяр хийхээр төлөвлөөгүй ч ирээдүйд илүү өргөн хүрээнд хуримаа тэмдэглэх боломжийг үгүйсгээгүй байна.

Ийнхүү дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг Роналдугийн хурим тансаг ордон, олон зуун зочинтой биш, харин гэрийнх нь зочны өрөөнд, таван хүүхдийнх нь дэргэд болсон нь олны анхаарлыг татаж байна.

Эх сурвалж: Enews

#Криштиан Роналду