Аюуш сангийн анхдугаар тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Аюуш Сангаас байгалийн ухаан, инженерийн чиглэлээр суралцаж буй эмэгтэй оюутнуудыг дэмжих 2026 оны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж байна.

Тэтгэлгийн хэмжээ
Нэг оюутанд 1,000,000 төгрөг хүртэлх сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж, нийт 10–15 оюутан сонгон шалгаруулна.

Хэн хамрагдах боломжтой вэ?

  • МУИС эсвэл ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрийн хоёр болон түүнээс дээш дамжаанд суралцдаг эмэгтэй оюутан
  • Байгалийн ухаан буюу математик, физик, хими, биологи, эсвэл инженерийн чиглэлээр суралцдаг
  • Голч дүн 3.00-аас дээш

Өргөдөл гаргах
Онлайн өргөдлийн маягтыг бөглөж, шаардлагатай материалаа хавсаргана.
https://forms.gle/86inuoZQcNpnoKpo8

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
2026 оны 8 дугаар сарын 25-ны 23:59 цаг

#тэтгэлэг #мэдээ