5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

"Coachella 2020" наадам албан ёсоор цуцлагдлаа


Сэтгүүлч Юука | YOLO.MN
2020-06-12

Coachella наадмыг зохион байгуулагчдын зүгээс "Coachella 2020" наадам цуцлагдсан гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

2001 оноос хойш жил бүр АНУ-ын Калифорни мужид зохион байгуулагдсаар ирсэн "Coachella" хөгжмийн фестиваль "COVID-19" цар тахлын улмаас энэ оны аравдугаар сар хүртэл хойшлогдоод байсан билээ. Гэсэн хэдий ч нөхцөл байдал аравдугаар сар гарсан ч сайжрахгүй нь тодорхой байгаа тул цуцлахаар болжээ.

Уг наадамд Монгол улсаас анх удаа "The Hu" хамтлаг оролцох байсан билээ. Энэ жил уран бүтээлээ толилуулах байсан уран бүтээлчид 2021 оны наадамд оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. 

Мөн Allkpop сайтаас “олон жил уран бүтээлийн завсарлага авсан BIGBANG хамтлаг "Coachella 2020" наадмын тайзнаа эргэн ирэх ёстой байсан ч уг наадам цуцлагдсан тул BIGBANG хамтлагийн цаашдын үйл ажиллагаа тодорхойгүй боллоо” хэмээжээ.

Харин Billboard сайтаас мэдээлснээр “Anschutz энтертайнмент групп 2021 оны дөрөвдүгээр сард Coachella наадмыг нэг өдөрт ердөө 125,000 хүн үзэх боломжтой, хязгаарлагдмал байдлаар зохион байгуулна” гэжээ.

Ташрам дурдахад Монголын томоохон хөгжмийн наадмуудын нэг болох Playtime наадам ч мөн 2021 он хүртэл хойшлогдсон билээ. Тус наадмыг зохион байгуулагчдын зүгээс, “Наадамд оролцох уран бүтээлчид, зохион байгуулагчид, сайн дурынхан, тэр дундаа хөгжимд хайртай сонсогчдынхоо эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавин наадмыг хойшлуулж 2021 оны долдугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулахаар болж байгааг мэдэгдэж байна” гэжээ.

Эх сурвалж: Spin

#Coachella #The HU #Big Bang