“Spider-Man: Brand New Day” хоёр дахь долоо хоногийн орлогоороо бүх цаг үеийн ТОП 3-т багтлаа


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

“Spider-Man: Brand New Day” кино нээлтээ хийснээсээ хойш тасралтгүй өндөр амжилт үзүүлсээр байна. Тус кино хоёр дахь долоо хоногтоо Хойд Америкийн кино театруудаас дахин 145 сая ам.долларын орлого олжээ.

“Spider-Man: Brand New Day” кино хоёр дахь долоо хоногийн орлогоороо бүх цаг үеийн гуравдугаарт бичигдлээ. Тус үзүүлэлтийг:

  • 2015 оны “Star Wars: The Force Awakens” кино 149 сая ам.доллар,
  • 2019 оны “Avengers: Endgame” 147 сая ам.долларын орлогоороо тэргүүлж байна.

Spider-Man буюу Питер Паркерийн дүрийг Том Холланд бүтээсэн бөгөөд кино нээлтээ хийснээсээ хойш ердөө зургаан хоногийн дотор нэг тэрбум ам.долларын босгыг давсан юм. Одоо кино хоёр тэрбум ам.долларын орлого олоход тун ойрхон байна.

Одоогийн хурдаа хадгалж чадвал “Spider-Man: Brand New Day” кино Хойд Америкийн зах зээлд нэг тэрбум ам.долларын орлого олсон анхны бүтээл, мөн дэлхий даяар 3 тэрбум ам.долларын босгыг давсан анхны кино болох боломжтой эсэхийг кино урлагийн салбарынхан анхааралтай ажиглаж байна.

Одоогоор Хойд Америкийн бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой кино нь “Star Wars: The Force Awakens” бөгөөд 936.6 сая ам.долларын орлого олсон.

Харин дэлхийн хэмжээнд 2009 оны “Avatar” 2.9 тэрбум ам.доллар, “Avengers: Endgame” 2.7 тэрбум ам.долларын орлогоороо тэргүүлж байна.

 

#Spider-Man: Brand New Day