ЗАХИДАЛ: Цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж болох вэ?


ССҮТөв | YOLO.MN
2017-05-29

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би чөлөөт цагаараа юу хийхээ мэддэггүй

Би хичээлээ шууд хурдан хийчихдэг болохоор надад өглөө оройдоо зав гардаг юм. Харин тэр үед утас оролдоод л суугаад байхаас илүү өөрийгөө хөгжүүлмээр ч юм шиг сонирхолтой юм хиймээр санагддаг юм аа.

Сайн байна уу? Би өмнө нь нэг захиа бичиж байсан юм аа. Зөвлөгөөний тань ачаар найзтайгаа эвлэрч чадсан. Харин нөгөө ааш нь таалагддаггүй найзтайгаа жирийн сайхан ангийн найз болсон шүү. Үнэхээр баярлалаа. Би хичээлээ шууд хурдан хийчихдэг болохоор надад өглөө оройдоо зав гардаг юм. Харин тэр үед утас оролдоод л суугаад байхаас илүү өөрийгөө хөгжүүлмээр ч юм шиг сонирхолтой юм хиймээр санагддаг юм аа. Чөлөөт цагаараа хийх юм олдохгүй юм. Тиймээс цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж болох талаар санаа байвал хэлж өгөөч.

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийнхөө сонирхож байгаа зүйлст цагаа зарцуулвал үр дүнтэй байх болно

Одоогийн байдлаар чамд сул цаг гарч байгаа бөгөөд түүнийгээ яаж үр бүтээлтэй өнгөрүүлэх талаар зөвлөгөө авах хүсэлтэй байгаа гэж чиний захианаас ойлголоо.

Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Өмнөх асуудлаа шийдэж чадсанд чинь баяр хүргэе. Одоогийн байдлаар чамд сул цаг гарч байгаа бөгөөд түүнийгээ яаж үр бүтээлтэй өнгөрүүлэх талаар зөвлөгөө авах хүсэлтэй байгаа гэж чиний захианаас ойлголоо. Тиймээс эхлээд өөрийнхөө юунд сонирхолтойг бодож үзээд, түүндээ чиглэсэн сонирхолтой зүйл хийвэл яаж байна?

Магадгүй чи зураг зурах юмсан гэж эртнээс боддог байсан бөгөөд зураг зурах алхамыг хийж үзээгүй бол зургийн дугуйланд явах, интернэтээс зураг зурах хичээлүүдийг үзэх гэх мэт өөрийнхөө сонирхож байгаа зүйлст цагаа зарцуулвал үр дүнтэй байх боломжтой.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл судлалын үндэсний төв,
Сэтгэл судлаач
Б. Энхлэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

"ШИНЭ ХОББИНЫ ЭРЭЛД буюу энэ зун хамрагдаж болох ГОЁ СУРГАЛТУУД"-ын талаарх мэдээллийг сонирхоорой.

#freetime #teenagers