НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо шинэ гишүүний элсэлтээ зарлалаа


YOLO.mn | YOLO.MN
2024-02-22

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Залуучуудын Зөвлөх Хороо (НҮБ-ын ЗЗХ) нь НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийн талаарх мэдлэг, ойлголтыг хүүхэд, залууст хүргэх, мөн хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээнд залуусыг төлөөлөх, оролцоог хангах зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. 

Тус хороо нь анх 2006 онд НҮБ-ын Хүн амын сангийн дэргэд байгуулагдаж байсан бөгөөд 2008 онд НҮБ-ын ЗЗХ болон өргөжсөн. НҮБ-ын ЗЗХ нь одоогоор 15 гишүүнтэйгээр Монгол дахь НҮБ–ын төрөлжсөн байгууллагууд, иргэний нийгэм болон төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

Үндсэн шаардлага: 

  • 16-24 настай Монгол улсын иргэн; 
  • Тогтвортой хөгжлийн зорилгууд болон залуучуудын хөгжилд хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй байх; 

Нэмэлт шаардлага (Заавал биш): 

  • Ямар нэгэн залуучуудын нийгэмлэг төлөөлдөг бол давуу тал болно (Төрийн бус, сайн дурын, иргэний нийгмийн байгууллага эсвэл оюутан сурагчдын холбоо, клуб гэх мэт). 

Шалгаруулалт дараах 3 хэсгээс бүрдэнэ. Үүнд: 

  1.  Өргөдөл хүлээн авах 
  2.  Ярилцлага 
  3.  Төслийн ажил 

Өргөдлийг 2 дугаар сарын 25-ны өдрийн 23:59 (GMT+8) хүртэл хүлээн авна. 

Өргөдөл хүлээн авах холбоос: 

https://docs.google.com/.../1FAIpQLSevSU4YGfc.../viewform... 

 

#мэдээ