"Миний хөрс, миний оршихуй, миний түүх" уралдаанд урьж байна


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

ЕБ-ын сургуулийн сурагчдын дунд хөрсний бохирдлыг бууруулах судалгаанд суурилсан жижиг төслийн уралдаан зарлажээ.

 Уралдаанд: 

  • 10–12 дугаар ангийн сурагчид
  • 2–5 гишүүнтэй баг
  • 1 чиглүүлэгч багшийн удирдлага дор оролцоно

Сэдэв: 

  • Хөрсний бохирдлын бодит асуудлыг судална.
  • Шийдэл бүхий жижиг төсөл боловсруулж хэрэгжүүлнэ.
  • Судалгааны үр дүнгээ дараах хэлбэрүүдийн аль нэгээр олон нийтэд хүргэнэ.

Төслийнхөө хүрээнд: 

  • Баримтат цуврал зураг
  • Богино хэмжээний видео
  • Подкаст бэлтгэн нийтлэх. 

Эхний шатанд шалгарсан 9 баг тус бүр 500,000 төгрөгийн санхүүжилт авч төслөө бодитоор хэрэгжүүлэх боломжтой.

Төслийн санал хүлээн авах хугацаа

2026.08.05–2026.08.15

Уралдааны удирдамжийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Уралдаанд бүртгүүлэх, бүтээл илгээх холбоос: https://forms.gle/xK3vbQ3ettj9trVd9

#уралдаан #Миний хөрс, миний оршихуй, миний түүх