Хөлбөмбөгийн наймааны зах зээл дэх ШУУМ мэдээний тойм №1


Parker | YOLO.MN
2021-09-30

Бид энэхүү цуврал нийтлэлээрээ хөлбөмбөгийн ертөнцөд шилжилт хөдөлгөөнтэй холбоотой ямар мэдээллүүд гарсныг тоймлон хүргэх болно.

TOTTENHAM HOTSPUR КЛУБЫН ИРЭЭДҮЙ OLLIE WATKINS?

Tottenham клуб Aston Villa клубын тоглогч Ollie Watkins-ийг боломжит хувилбаруудынхаа нэг гэж үзэж байна. Өдгөө 25 настай англи довтлогч энэ улирал бэртлээсээ эргэн ирж, лигийн хүрээнд дөрвөн тоглолтод оролцсон ч нэг ч гоол оруулж амжаагүй байгаа юм.

CHELSEA КЛУБ MATTHIJS DE LIGT-ИЙГ ӨНДӨР ҮНЭЭР АВАХ ХҮСЭЛТЭЙ

Chelsea клуб Juventus клубын 22 настай Нидерланд хамгаалагч Matthijs de Ligt-ийн төлөө 120 сая еврогийн санал хүргүүлэхээр зэхэж байна. Chelsea клуб өнгөрөгч зуны наймааны цонхоор Sevilla клубын хамгаалагч Jules Koundй-г авах гэж эрчимтэй хөөцөлдсөн боловч үнийн дүн дээр тохиролцож чадаагүйг та бүхэн санаж байгаа байх.

CHELSEA, JUVENTUS КЛУБЫН ТУЛААН

AS Monaco клубын 22 настай Франц хагас хамгаалагч Aurelien Tchouameni-гийн төлөө Chelsea, Juventus багууд өрсөлдөж байна. Тэрээр өнгөрсөн жилийн өвөл Bordeaux клубээс гарч одоогийн багтаа ирж байсан билээ. 

FC BAYERN MUNICH КЛУБ ANTONIO RUDIGER-ИЙГ СОНИРХООГҮЙ

Bayern Munich клуб Chelsea-гийн 28 настай Герман хамгаалагч Antonio Rudiger-ийг сонирхож байгаа тухай мэдээлэл ихээхэн газар аваад байсан билээ. Тэгвэл энэхүү мэдээллийг саяхан Германы багийн спорт хариуцсан албаны дарга Hasan Salihamidzic үгүйсгэжээ.

PAU TORRES TOTTENHAM HOTSPUR КЛУБИЙГ СОНГОХ УУ? 

Tottenham клуб Villareal клубын испани тоглогч Pau Torres-ийг авах тал дээр тохиролцоонд хүрсэн. Гэхдээ 24 настай хамгаалагч маань бусад багуудын саналыг хүлээх хүсэлтэй байгаа юм.

MANCHESTER CITY КЛУБЫН ЭЭЛЖИТ НАЙМААНЫ БАЙ

Manchester City клуб RB Leipzig клубын 23 настай франц хагас хамгаалагч Christopher Nkunku-г өөрсдийн эгнээндээ нэгтгэх хүсэлтэй байна. Тэрээр энэ улирал найман тоглолтод оролцсоноос зургаан гоол оруулж, гурван гоолын дамжуулалт өгөөд буй юм.

DUSAN VLAHOVIC-ИЙН ШИНЭ ГЭРЭЭ

Manchester City клубынхны сонирхож буй 21 настай довтлогч Dusan Vlahovic Fiorentina багтайгаа гэрээний сунгалтын талаар хэлэлцэж байна. Серби тоглогч нь энэ улирал долоон тоглолтод оролцсоноос зургаан гоол оруулаад байгаа билээ.

LEICESTER CITY КЛУБ LUIS ALBERTО-Г СОНИРХОЖ БАЙНА

Leicester City клуб Lazio клубын 28 настай испани хагас хамгаалагч Luis Alberto-г сонирхож байна. Тэрээр энэ улирал долоон тоглолтод нэг гоол, гурван гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлттэй байгаа юм.

MANCHESTER UNITED F.C.-ИЙН НАЙМААНЫ ИРЭЭДҮЙ

Manchester United клубын хамтран эзэмшигч Joel Glazer баг нь цаашид наймаандаа их хэмжээний мөнгөн дүн зарлагадсан хэвээр байх тухай мэдээлжээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус клубийн эздүүд хөгжөөн дэмжигчдийнхээ ширүүхэн эсэргүүцэлтэй нүүр тулаад байгаа нь нууц биш юм.

JUVENTUS БАГЫН ЭЭЛЖИТ ХАГАС ХАМГААЛАГЧ?

Juventus клуб ирэх өвлийн наймааны цонхоор Borussia Dortmund-ын 32 настай хагас хамгаалагч Axel Witsel-ийн төлөө санал хүргүүлэх эсэх талаар хэлэлцэж байна. Бельги тоглогч нь 2018 онд Хятадын лигээс одоо байгаа багтаа ирж байсныг нь уншигч та бүхэн сайн мэдэх билээ.

RONALDO OLD TRAFFORD-Д ЗОДОГ ТАЙЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА

Cristiano Ronaldo Manchester United багтаа зодог тайлах хүсэлтэй байгаа билээ. Мөн тэрээр үүнийхээ дараа багийнхаа дасгалжуулагчдын албанд ажиллахыг хүсэж буй юм.

Эх Сурвалж: Fichajes – in Spanish; AS – in Spanish; Calciomercato – in Italian; DAZN, via Goal; Fichajes, via TEAMtalk; Sun; BBC

#Спорт #Хөлбөмбөг #Тойм