“Мак тэтгэлэг–2026” хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Ирээдүйн эрчим хүчний салбарын чадварлаг инженерүүдийг дэмжих зорилготой “МАК Тэтгэлэг-2026” хөтөлбөрт ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн шинээр элсэгч болон оюутнуудыг урьж байна.

Хамрагдах мэргэжлийн чиглэлүүд:

  • Дулааны цахилгаан станц
  • Дулаан процессын автоматжуулалт
  • Цахилгаан системийн автоматжуулалт
  • Цахилгаан систем
  • Цахилгаан хангамж
  • Сэргээгдэх эрчим хүч

Дээрх чиглэлийн БНХАУ-тай хамтарсан 2+2 хөтөлбөр

Үндсэн шаардлага:

  • Сүүлийн хоёр улирлын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
  • Шинээр элсэгч бол сургуульд тэнцсэн батламж, урилгатай байх
  • Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2026 оны 9-р сарын 10
Постер дээрх QR кодыг уншуулан анкеттай танилцах эсвэл бөглөсөн анкетаа training@mak.mn хаягаар илгээнэ үү.

Лавлах утас: 7575-9707, дотуур дугаар 1331

#тэтгэлэг #мэдээ