Лисагийн шинэ зургууд пластик мэс заслын шүүмжлэл дагууллаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa-гийн шинэ зургууд цахим орчинд нийтлэгдсэний дараа түүний гадаад төрхтэй холбоотой олон шүүмжлэл өрнөлөө.

Сүүлийн үед Лисаг хамрын мэс засал хийлгэсэн байж магадгүй гэсэн цуурхал цахим орчинд тархаж, энэ талаар олон хүн янз бүрийн байр суурь илэрхийлээд байсан юм.

Лиса шинэ зургуудаа нийтэлсэн бөгөөд зураг X (хуучнаар Twitter) дээр тархмагц цуурхалтай холбогдуулан дахин шүүмжлэл өрнөв.

Зарим хэрэглэгч түүний царай өмнөхөөсөө огт өөр болсон мэт харагдаж байна гэсэн бол, зарим нь үүнийг мэс засалтай холбоотой гэж үзэхгүй, харин нүүр будалт, үсний засалт, гэрэлтүүлэг зэрэг нь түүнийг өөр харагдуулсан гэжээ. Гэхдээ тэдний зарим нь энэ хэв маяг Лисад төдийлөн зохисонгүй гэсэн сэтгэгдэл үлдээжээ.

Тайлбар: Одоогоор Лиса хамрын пластик мэс засал хийлгэсэн гэх мэдээлэл албан ёсоор батлагдаагүй бөгөөд дээрх нь цахим хэрэглэгчдийн таамаг, сэтгэгдэлд тулгуурласан мэдээлэл юм.

 

#Лиса #BLACKPINK