

2026 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-д Аргентин болон Египетийн шигшээ багууд тоглосон.
Тус тоглолтод 2022 оны ДАШТ-ий аварга Аргентин 2:0-ээр Египетэд хожигдож явсан ч тоглолтын сүүлийн мөчүүдэд дараалсан гурван гоолоор өрсөлдөгчөө буулган авлаа.
Ингэснээр тэд шөвгийн 8-д Швейцар болон Колумбын аль хожсонтой нь тоглох болж байна.
Тоглолт эхлээд 15 дахь минутад Египетийн хамгаалагч Яссер Ибрахим булангийн цохилтыг хаалганд мөргөснөөр тооны харьцааг нээж, багтаа тэргүүлэл авчрав.
Египетийн хаалгач Мостафа Шубир Лионель Мессигийн торгуулийн цохилтыг хүртэл хааж, гайхалтай тоглолт үзүүлсэн.
Гэсэн ч Кристиан Ромеро, Лионель Месси, Энцо Фернандес нарын төгсгөлийн гоолууд Аргентиныг аварч, шөвгийн наймд шалгарууллаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!