МУЗЕЙ ҮЗЬЕ: Байршил, үнэ


Өсвөрийн сэтгүүлч Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-07-17

Музейгээр аялж монгол түүх, соёл, эрдэм шинжилгээний биет өвүүдийг судлах нь танин мэдэхүйн болон олон талын мэдлэг олж авахад ихээхэн ач холбогдолтой. Тиймээс энэ зуны амралтаар хийх нэгэн зүйл бол яах аргагүй музейгээр зочилж шинэ зүйлсийн талаар олж мэдэх юм шүү. 

ҮНДЭСНИЙ ТҮҮХИЙН МУЗЕЙ

Тус музей нь монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхим бүхий, сан хөмрөгтөө 50000 гаруй үзмэртэй, үндэсний хэмжээний тэргүүлэх музей билээ. Үндэсний түүхийн музей нь Монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж, дэлгэн үзүүлдэг эрдэм шинжилгээний судалгаа сурталчилгааны төв байгууллага болно.

Ажиллах цагийн хуваарь:
Зуны цагийн хуваарь: V/15 - IX/15 хүртэл өдөр бүр 09:30 - 17:00
Үнэ: Гадаад, дотоод том хүн 5 000₮, Хүүхэд 1 000₮, Оюутан 2 500₮
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын ордны баруун талд


МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙ

Тус музей нь Монголын түүхийн нэг салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон Монгол Цэргийн түүхийн арвин баялаг дурсгалт эд өлөг, баримт материалыг цуглуулах, судлан шинжлэх, олон түмэнд үзүүлэх, сурталчлах, үүрэг зорилго бүхий соёл, шинжлэх ухааны байгууллага юм.

Ажиллах цагийн хуваарь:
Долоо хоногийн Мягмар гарагаас бусад өдрүүдэд 09:00 - 16:30 цаг хүртэл ажиллана.
Үнэ: Том хүн 3 000₮, Оюутан 1 000₮, Хүүхэд 500₮
Хаяг: Монгол Улс. Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг Жанжин Лхагвасүрэнгийн гудамж - 2


УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙ

Улаанбаатар хотын музейд нийслэл хотын түүхтэй холбоотой бөгөөд тухайн үеийн нийгэмд амьдарч байсан хүмүүсийн соёл, аж амьдралтай холбоотой олон төрлийн үзмэрүүд тавигдсан байдаг.

Ажиллах цагийн хуваарь:
Өдөр бүр: 08:30 - 17:30
Үнэ: Цэцэрлэгийн хүүхэд үнэгүй, Хүүхэд 500₮, Оюутан 1 000₮, Том хүн 1 500₮
Хаяг: Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний зүүн талд


БОГД ХААНЫ ГЭР МУЗЕЙ

Ажиллах цагийн хуваарь:
Зуны цагийн хуваарь: V/15 - IX/15 хүртэл Даваа-Бямба гарагт 09:00 - 18:30
Үнэ: Гадаад, Монгол том хүн 5 000₮, Оюутан 2 000₮, Хүүхэд 1 000₮ 
Хаяг: Хан-Уул дүүрэг, Зайсан явах замын баруун талд Утас: 342195, 343071 


ОЮУН УХААНЫ МУЗЕЙ

1990 оны наймдугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан бөгөөд Монголын анхны хувийн музей юм. Нийт 130 гаруй улс орны оюун ухааны 11 мянган бүтээл тавигдсан байдаг. Тэдгээрийг үндсэн 15 зүйл ангид хуваан байршуулсан бөгөөд үзэгчид зөвхөн үзэх биш тэдгээрт хүрч, тоглож ойлгож мэдрэх боломжтой байдаг нь тухайн музейн онцлог юм. Зарим нэгэн үзмэрүүдийг дурдвал 2 ширхгээс эхлэн 673 ширхэг хүртэл дүрсээс бүтсэн 5000 гаруй оньсон бүтээл байдаг.

Ажиллах цагийн хуваарь:
Зуны улиралд бүх өдөр 10:00 - 18:00 хүртэл
Үнэ: Хүүхэд 6 000₮
Хаяг: Баянзүрх дүүрэг, East худалдааны төвийн баруун талд

#mongolia #museums