
30 жилийн ой ба үргэлжлэлийн тухай яриа
1998 онд дэлгэцэнд гарч, дэлхийн сая сая үзэгчдийн хайрыг татсан “The Parent Trap” киноны 30 жилийн ой 2028 онд тохионо. Энэхүү ойг угтан киноны үргэлжлэл ангийг бүтээж магадгүй гэсэн мэдээлэл Холливудад яригдаж эхэлжээ.
Сүүлийн үед кинонд гэрийн үйлчлэгч Chessy-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Lisa Ann Walter нэгэн ярилцлагын үеэр продюсерууд түүнтэй “Parent Trap 2”-ын талаар холбогдсон талаар дурдсан нь фэнүүдийн анхаарлыг татаад байна. Хэдийгээр албан ёсны мэдэгдэл гараагүй ч үргэлжлэл хийх тухай яриа үнэхээр өрнөж байгааг тэрээр баталжээ.

Lindsay Lohan эргэн ирэх магадлалтай
Хамгийн сонирхолтой нь, киноны гол дүрийг бүтээсэн Lindsay Lohan энэ төсөлд эргэн нэгдэх магадлалтай гэх шуум гарчээ. “The Parent Trap” бол тухайн үед ердөө 11 настай байсан Лоханы анхны томоохон кино бөгөөд тэрээр нэг кинонд хоёр ихэр охины дүрийг бүтээж, дэлхий даяар алдаршсан юм.
Анх 1961 онд гарсан ижил нэртэй киноноос сэдэвлэн бүтээсэн 1998 оны хувилбар нь дэлхий даяар 92 сая ам.долларын орлого олж, өнөөдрийг хүртэл Disney-ийн хамгийн хайртай гэр бүлийн кинонуудын нэг хэвээр үлдсэн байна.

Киноны товч үйл явдал
Киноны үйл явдлыг сануулахад, зусланд санамсаргүйгээр танилцсан хоёр охин өөрсдийгөө төрөхдөө салсан ихэр эгч дүүс гэдгээ мэддэг. Ингээд тэд салсан эцэг, эхээ дахин уулзуулахын тулд байраа сольж, хөгжилтэй бөгөөд сэтгэл хөдөлгөм адал явдлыг эхлүүлдэг билээ.
Сонирхуулахад, киноны хамгийн алдартай хэсгүүдийн нэг болох Oreo жигнэмгийг газрын самрын тосонд дүрж иддэг хэсэг тухайн үед Америкт жинхэнэ тренд болж байсан бөгөөд өнөөдөр ч TikTok болон Instagram дээр олон мянган хүн энэ сценийг дахин бүтээсээр байна.
Мөн кинонд Линдсей Лохан өөртэйгөө хамт тоглож буй мэт харагддаг бүх хэсгийг тухайн үеийн хамгийн дэвшилтэт компьютер график технологиор бүтээсэн нь 1990-ээд оны кино урлагийн онцлох визуал эффектүүдийн нэг гэж үздэг.
Гэхдээ үргэлжлэл бүтээхэд нэгэн гунигтай шалтгаан бий. Кинонд ихрүүдийн ээжийн дүрийг бүтээсэн жүжигчин Natasha Richardson 2009 онд харамсалтайгаар таалал төгссөн бөгөөд аавын дүрийг бүтээсэн Dennis Quaid “Түүнгүйгээр энэ түүхийг үргэлжлүүлэхийг төсөөлөхөд хэцүү” хэмээн ярьжээ.

Одоогоор The Walt Disney Company албан ёсоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа ч хуучны хит бүтээлүүдээ дахин амилуулж буй Disney-ийн бодлогоос харахад Hallie, Annie хоёрын түүх дахин дэлгэцэнд амилах боломжийг фэнүүд үгүйсгэхгүй байна.

Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!