Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (12/12-12/18)


А. Арвинбаяр | YOLO.MN
2022-12-09

YOLO.mn сайт ирэх долоо хоногт буюу арван хоёрдугаар сарын 12-ноос 18-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой эвентүүдийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

DIGITAL CONCERT HALL

Хэзээ: Арван хоёрдугаар сарын 12-ны 17:30 цагт

Хаана: Монгол Улсын Консерватори

Тайлбар:  Шубертын 3-р симфони тоглолтыг "Digital Concert Hall" цахим үйлчилгээний тусламжтайгаар Улаанбаатар хотноо үзэж сонирхох боломжтой боллоо. Шубертын 3-р симфонийг 2022 оны 12-р сарын 12-ний Даваа гарагт Монгол Улсын Консерваторын тайзнаа бичлэг хэлбэрээр толилуулах болно. Хөгжим сонирхогч хэн бүхэнд нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй зохион байгуулагдах юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

ENGLISH DEBATE CLUB

Хэзээ: Арван хоёрдугаар сарын 14-ны 19:00

Хаана: Нацагдоржийн номын сан

Тайлбар: Америк багштай мэтгэлцээний клуб. Хэн бүхэнд нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй зохион байгуулагдах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

"ШИНЭ ЖИЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА"

Хэзээ: Арван хоёрдугаар сарын 15-30-ныг хүртэл

Хаана:  Хан-Уул дүүргийн Е-Март худалдааны төвийн 3 давхарт

Тайлбар: Удахгүй болох шинэ жилийг угтан Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах "ГҮНЖ" төв болон "Гар урлал сонирхогчдын клуб" групп хамтран бизнес эрхэлж буй өсвөр насны охид болоод гар урлалын төрөл бүрийн бүтээлийг урладаг урлаачдыг нэгтгэсэн "ШИНЭ ЖИЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА"-г зохион байгуулах гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

“ANIME DAY” ENTERTAINMENT SATURDAY - АНИМЭ СОНИРХОГЧДЫН ӨДӨРЛӨГ 

Хэзээ: Арван хоёрдугаар сарын 17-нд

Хаана: Happiness Center Mongolia

Тайлбар: Анимэ үздэг, гар урлал хийдэг, зурах дуртай хүн бүрт нээлттэй. Эвентэд ирснээр та сонирхолтой, шинэ анимэ  үзэхээс гадна, гараар хийсэн бүтээлийн үзэсгэлэн, бэлэг дурсгал, худалдаа, гар зургийн уралдаан, Figure painting, анимэ дуу таах гээд олон олон хөгжилтэй уралдаан тэмцээнд оролцох боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

SRT TALK #01 | АНУ-Д БОГИНО ХУГАЦААНЫ ТЭТГЭЛЭГТ ТЭНЦЭХ НЬ

Хэзээ: Арван хоёрдугаар сарын 16-ны 18:00

Хаана: МУИС-ийн номын сан

Тайлбар: Оюутан залууст зориулан SRT клубээс богино хугацааны тэтгэлэг буюу оюутан солилцооны талаархи арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Гадаадад богино хугацааны буюу оюутан солилцоогоор явах сонирхолтой залууст энэхүү өдөрлөг нээлттэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

#Хаана, юу болох вэ?