
Зарим хүмүүс шөнө орой болтол ажиллах, суралцах эсвэл бүтээлч зүйл хийх үедээ өдрийн цагаас илүү төвлөрч хийдэг. Үүнээс болж тэднийг муу зуршилтай, цагийн менежмент муу гэж тодорхойлох нь олонтай. Гэвч үнэндээ хүн бүрийн биеийн биологийн хэмнэл өөр байдаг ба зарим хүмүүсийн тархи шөнийн цагаар илүү идэвхтэй ажилладаг.
Орчин үеийн залуусын хэллэгээр ийм хүмүүсийг night owl гэж нэрлэдэг бөгөөд судалгаагаар тэдэнд бусдаас ялгарах сэтгэхүй, бүтээлч байдал зэрэг олон онцлог шинж байдаг гэнэ. Хэрэв та шөнийн цагаар хүн бүр унтсаны дараа хамгийн эрч хүчтэй, бүтээлч болдог бол дараах ховор, бүтээлч 8 шинжийг өөртөө агуулж байх магадлалтай.

Шөнийн цагаар хэт идэвхждэг тархи
Ердийн хүмүүсийн тархи оройн цагаар амрах горимд шилждэг бол шөнө сэргэг болдог хүмүүс эсрэгээрээ байдаг. Шинжлэх ухаанд үүнийг танин мэдэхүйн сэргэг байдал гэж нэрлэдэг. Тэгвэд яагаад бусдаас онцгой гэж? Энэ нь зүгээр нэг хий дэмий хийсвэрлэн ойлголт биш юм. Орчин тойрон чимээгүй болох, гадаа байгалийн гэрэл байхгүй болох үед тэдний тархи ирээдүйг төлөвлөх, үйл явдлыг гүн гүнзгий задлан шинжлэх, бусдын анзаардаггүй зүй тогтлыг олж харах чадвар нь туйлдаа хүрдэг.
Бүтээлч сэтгэлгээ өндөр
Судлаачдын үзэж байгаагаар шөнө суудаг хүмүүс бүтээлч даалгавруудыг гүйцэтгэхдээ өдрийн хүмүүсээс хавигүй илүү байдаг. Тэдний тархи тогтсон хэв маягийг эвдэж, стандарт бусаар сэтгэхдээ гаргууд. Бусдын нөлөө, дуудлага, зурвас, элдэв шуугиангүй орчинд тархи чөлөөтэй сэтгэж, хоорондоо хамааралгүй мэт санагдах санаануудыг холбон, цоо шинэ гаргалгаануудыг гаргаж ирдэг.

Асуудлыг өөр өнцгөөс харах чадвартай
Аливаа асуудлыг зөвхөн нэг талаас нь биш олон өнцгөөс эргэцүүлэн бодох хандлагатай байдаг. Ялангуяа орчин нам гүм, анхаарал сарниулах зүйл багассан үед тэд өөр хоорондоо холбоогүй мэт санагдах санаануудыг холбож, шинэ шийдэл олох нь элбэг. Тэд аливаа асуудалд шууд хариулт хайхаас илүүтэй өөр ямар боломж байж болох вэ? гэж өөрөөсөө асууж, олон хувилбарыг зэрэг авч үздэг.
Энэ сэтгэлгээ нь бүтээлч ажил, дизайн, бизнес, шинжлэх ухаан зэрэг шинэ санаа шаарддаг салбарт давуу тал болдог. 2018 оны судалгаагаар оройн цагаар илүү идэвхтэй байдаг
хүмүүсийн дунд стандарт бус сэтгэлгээ буюу нэг асуудалд олон төрлийн шийдэл гаргах чадвар харьцангуй өндөр байх хандлага ажиглагддаг гэж үздэг.
Дотоод бодол, эргэцүүлэлд илүү их цаг зарцуулдаг
Шөнийн цагаар орчин нам гүм болж, анхаарал сарниулах зүйл багасдаг тул олон night owl хүмүүс энэ үеийг бодлоо цэгцлэх, өнгөрсөн үйл явдлаа эргэцүүлэх, ирээдүйн зорилгоо төлөвлөхөд ашигладаг. Энэ нь үргэлж хэт их боддог гэсэн үг биш харин өөртэйгөө тайван байх цагийг илүү үнэлдэгтэй холбоотой.
Дотоод эргэцүүлэл хийх нь өөрийгөө илүү сайн ойлгох, алдаа оноогоо дүгнэх, шинэ зорилгоо тодорхойлоход тусалдаг. Зарим судалгаагаар оройн төрлийн хүмүүс төсөөлөн бодох, ирээдүйн хувилбаруудыг төсөөлөх, бүтээлч санаагаа хөгжүүлэхэд илүү их цаг зарцуулах хандлагатай байдаг. Гэхдээ хэт их эргэцүүлэл нь зарим тохиолдолд нойронд сөргөөр нөлөөлж болох тул амрах цагтаа тархиа тайвшруулах дадал хэвшүүлэх нь мөн чухал юм.
-102950-1577705304.jpeg)
Урт хугацаанд нэг зүйлдээ төвлөрөх чадвартай
Ялангуяа шөнийн цагаар мессеж, дуудлага, олон нийтийн хөл хөдөлгөөн багасдаг тул тархи тасралтгүй ажиллах горимд орж, нэг зүйл дээр гүн төвлөрөх боломж нэмэгддэг. Энэ төрлийн төвлөрлийг сэтгэл судлалд ихэвчлэн deep work гэж нэрлэдэг. Энэ нь хүн анхаарлаа сарниулахгүйгээр нэг ажилд бүрэн төвлөрч, өндөр чанартай үр дүн гаргах чадварыг хэлдэг. Night owl хүмүүс өөрсдийн хамгийн идэвхтэй цагтаа, ихэвчлэн оройн цагаас шөнийн хооронд энэ байдалд илүү амархан ордог.
Шөнө суух нь бүтээлч байдлын давуу тал боловч хэтрүүлбэл эрүүл мэдэл, хооллолт, эрч хүчинд сөргөөр нөлөөлөх талтай. Гэхдээ та заавал өглөөний хүн болох гэж өөрийгөө хүчлэх албагүй. Зүгээр л дараах дүрмийг баримтлаарай.
Шөнийн хэмнэлээ хэрхэн зөв зохицуулах вэ?
Тогтвортой цагийн хуваарь: Хэдэн цагт ч унтсан хамаагүй, өдөр бүр яг ижил цагт унтаж, ижил цагт сэрж хэвших (Жишээ нь: Шөнийн 03:00-д унтаад өглөө 10:00-д сэрдэг бол үүнийгээ тогтмол барих).
Дэлгэцийн хамаарлаас сэргийлэх: Унтахаас 30 минутын өмнө утас, компьютерын цэнхэр гэрлийг хязгаарлах эсвэл шөнийн горим дээр нь тавих.
Ус сайн уух: Шөнийн цагаар тархи их ажилладаг тул шингэний дутагдалд амархан ордог. Байнга ус ууж байх.
Эх сурвалж: Verywell mind
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!