Emma Watson: Тэгэхэд л би Tom Felton-д дурласан...


Миау | YOLO.MN
2021-12-30

“Harry Potter” франчайзын тун удахгүй цацагдах гэж буй тусгай дугаарын үеэр жүжигчин Emma Watson жүжигчин Tom Felton-д дурласан түүхээ хуваалцжээ.

Emma энэ тухайгаа “Би тухайн үед 10 настай байсан. Киноны зураг авалтын өмнөх бэлтгэлийн өрөө рүү ороход жүжигчид бурхныг дүрсэлж зурах даалгавар авчихсан сууж байсан юм. Харин Tom скейтборд унасан, саравчтай малгайнхаа саравчийг нь арагшаа харуулаад өмссөн охиныг зурж байсан. Юу гэж хэлэхээ мэдэхгүй юм аа. Тэгэхэд л би түүнд дурласан.

Бас би киноны арын албаны самбарыг өдөр бүр шалгадаг байсан. Тэр самбар дээр жүжигчдийн зураг авалтын хуваарийг тухайн жүжигчинд өгөгдсөн тоогоор тэмдэглэдэг байсан юм. Tom 7 гэсэн дугаартай байлаа. Самбараас 7 гэсэн тоог олж харсан өдөр хамгийн их догдлолтой өдөр байдаг байв.

Гэхдээ би түүнээс гурван насаар дүү учраас түүний хувьд эмэгтэй дүү шиг нь л байдаг байсан” гэжээ.

“Harry Potter 20th Anniversary: Return to Hogwarts” тусгай дугаарыг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр HBO Max сувгаар хүлээн авч үзээрэй.

Эх сурвалж: 9Gag

#Кино урлаг #Хайр дурлал #Harry Potter