Хөлбөмбөгийн ДАШТ хасагдах шат үргэлжилж байна


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨЧИГДӨР

2026 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны тоглолтууд өнөөдөр 6-р сарын 29-нөөс эхлэн үргэлжилнэ. Шөвгийн 32-ын шатанд дэлхийн хүчирхэг багууд хоорондоо өрсөлдөх бөгөөд ялагдсан баг тэмцээнээ өндөрлүүлж, ялсан нь шөвгийн 16-д шалгарах юм.

Зургаадугаар сарын 29-ний тоглолтын хуваарь

Бразил-Япон

  • Цэнгэлдэх хүрээлэн: NRG Stadium, Хьюстон
  • Тоглолтын шат: Шөвгийн 32

Герман-Парагвай

  • Цэнгэлдэх хүрээлэн: Gillette Stadium, Фоксборо
  • Тоглолтын шат: Шөвгийн 32

Нидерланд-Марокко

  • Цэнгэлдэх хүрээлэн: Estadio BBVA, Монтеррей
  • Тоглолтын шат: Шөвгийн 32

Эдгээр гурван тоглолтын ялагчид шөвгийн 16-ын шатанд өрсөлдөх эрхээ авах бөгөөд ДАШТ-ий аваргын төлөөх өрсөлдөөн улам ширүүсч байна. Ялангуяа Бразил–Япон, Герман-Парагвай, Нидерланд-Мароккогийн тоглолтууд өнөөдрийн хамгийн их хүлээлттэй тулаануудын тоонд багтаж байна.

Монголын цагаар ДАШТ-2026-гийн шөвгийн 32-ын шатны тоглолтууд 6-р сарын 30-ны шөнө болон өглөө болно. Бразил Японтой 01:00 цагаас, Герман Парагвайтай 04:30 цагаас, харин Нидерланд Мароккотой 09:00 цагаас тус тус тоглоно.

Эх сурвалж: FIFA World

#FIFA