Жастин Бибер Хайли Болдиун нар ГЭРЛЭЛТЭЭ БАТЛУУЛСАН УУ?


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-09-21

Энэ оны долдугаар сард сүй тавьж шүтэн бишрэгчдээ шуугиулсан залуу хосууд маань гэрлэлтээ батлуулсан гэх мэдээлэл олон нийтийн дунд тархжээ.

Жастин Бибер (24 настай) болон Хэйли Болдиун (21 настай) нар 2015  оноос эхлэн болзож, улмаар энэ онд сүй тавиад байгаа юм. Тэд 2009 онд анх танилцаж, олон жилийн турш сайн найзууд байжээ.

Ийнхүү тэднийг энэ есдүгээр сарын 13-ны пүрэв гарагт Нью-Йоркийн нэгэн сүмд очиж гэрлэлтээ батлуулсан хэмээгээд, ойрын эх сурвалж нь PEOPLE сайтад хандан "Тэд хэний ч үгийг сонсолгүйгээр үүнийг хийсэн" гэжээ. Мөн тэднийг удахгүй найз нөхөд, гэр бүлийнхээ хүрээнд томоохон ёслол хийхээр төлөвлөж байгаа гэсэн байна.

Гэвч Хэйли твиттер хуудсаараа дамжуулж энэхүү мэдээлэлд хариу өгсөн бөгөөд "Хаанаас ийм цуурхал гарсныг ойлгож байна. Гэхдээ би одоогоор гэрлээгүй байгаа" хэмээн мэдэгджээ.

Дашрамд сонирхуулахад, Хэйли Болдуин "The Cut" сэтгүүлд өгсөн ярилцлага дээрээ хуримын төлөвлөгөөнийхөө талаар цухас дурдсан юм. Тэрээр хуримын даашинзаа хийлгэх загвар зохион бүтээгчээ аль хэдийнэ сонгосон бөгөөд хуримаа модон дунд хийхийг хүсэж буй талаараа ярьсан байна.

#Entertainment