"Ulaanbaatar Amazons" баг 3х3 дэлхийн цувралд аваргаллаа


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨЧИГДӨР

Монгол улсын нийслэл хотноо зохион байгуулагдсан Олон улсын сагсан бөмбөгийн холбооны (FIBA) 3х3 эмэгтэйчүүдийн дэлхийн цувралын (Women's Series) 100 дахь удаагийн тэмцээнд талбайн эзэн "Ulaanbaatar Amazons" баг түрүүллээ.

Тэмцээнийг чансаагаараа тэргүүлсэн "Ulaanbaatar Amazons" (MGL) шигшээ тоглолтод Германы (GER) багийг 19-18 харьцаатайгаар хожиж, аваргын титмийг хүртсэн байна. Ийнхүү тэд түүхэн ойн тэмцээндээ нэг ч хожигдолгүйгээр түрүүлэв.

Шигшээ тоглолтын эргэн тойронд

Тоглолтын эхэнд хоёр баг тэнцүүхэн өрсөлдсөн ч дунд үеэс Монголын баг хэмнэлээ олж, Amari Robinson-ы дорвитой тоглолт, Kayleigh Truong-ийн шидэлтүүдээр 10-5-аар тэргүүлж эхэлсэн.

Гэвч Германы баг тоглолт дуусахад хоёр минут дутуу байхад оноог 15-15 болгон тэнцүүлж чадсан юм. Үүний дараа Kayleigh Truong холын зайн 2 оноо авч, Ariuntsetseg Bat-Erdene довтолгооны самбараас бөмбөг авч оруулснаар оноог 19-16 болгов. Тоглолтын төгсгөлд Германчууд Marie Reichert-ийн холын зайн шидэлтээр онооны зөрүүг 1 болгон ойртуулсан ч цаг дууссанаар "Ulaanbaatar Amazons" баг ялалтаа баталгаажууллаа.

Тэмцээний MVP-гээр Amari Robinson тодорлоо

Тэмцээний Хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор (MVP) "Ulaanbaatar Amazons" багийн од Amari Robinson шалгарлаа.

Тэрбээр тэмцээний турш нийт 33 оноо авч, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд алсын зайн доторх шидэлтээ 80.8 хувийн өндөр гүйцэтгэлтэйгээр гүйцэтгэжээ. Мөн түүний тоглогчийн үр ашгийн үзүүлэлт (player value) 37.7-д хүрсэн байна.

https://youtu.be/vQke9V8c3NQ?si=AzzBQBQUHsEPVQgv

Эх сурвалж: womensseries.fiba3x3.com

#сагсанбөмбөг