
K-pop-ийн шинэ үеийн төлөөлөл болох CORTIS хамтлагийн дебют цомог "Color Outside the Lines" Spotify дээр 600 сая хандалт давсан тухай тус хамтлагийн агентлаг болох BigHit Music мэдээллээ.
Дебют цомгийн үзэлтийн өсөлт
Тус цомог нь 2025 оны 9-р сард цацагдсанаас хойш эхний нэг сарын дотор л 100 сая хандал хүрч, тус платформ дээрх хүчтэй эхлэлээ тавьж байлаа. Үүний дараа тогтмол өссөөр Spotify дээрх нийт хандалт нь 600 саяыг давсан нь шинэ залуу уран бүтээлчийн хувьд өндөр үзүүлэлт юм.
Энэхүү өсөлт нь зөвхөн фэнүүдийн дэмжлэгээс гадна дэлхийн хөгжмийн зах зээлд K-pop контент хэр хүчтэй өрсөлдөж байгааг харуулж байна. Ялангуяа Spotify зэрэг олон удсын томоохон платформ дээрх амжилт нь хамтлагийн олон улсын танигдалд шууд нөлөөлдөг билээ.
Борлуулалтын амжилт
Цомгийн зөвхөн үзүүлэлтийн хандалт биш биет хувилбарын борлуулалт ч мөн өндөр түвшинд хүрчээ. Одоогийн байдлаар 2.1 сая хувь зарагдсан гэж агентлаг мэдээлсэн байна. Энэ нь K-pop салбарт биет альбомын борлуулалт одоо ч хүчтэй хэвээр байгааг харуулж байгаа үзүүлэлт юм.
K-pop зах зээлд стрийминг үзэлт болон биет борлуулалт хоёулаа хамтлагийн амжилтыг тодорхойлох чухал хэмжүүр болдог бөгөөд CORTIS хоёр талдаа өндөр үзүүлэлттэй байгаа нь онцлог болж байна.
-164322-839446163.jpeg)
Чартын амжилтууд
CORTIS-ийн хоёр дахь EP болох "GreenGreen" нь АНУ-ын Billboard 200 жагсаалтын энэ долоо хоногийн тооллоор 61-р байрт бичигджээ. Өмнө нь тус EP нь оргилдоо хүрч 3-р байр хүртэл ахисан нь хамтлагийн дэлхийн зах зээл дэх нөлөөг улам баталж байна. Billboard-ийн ийм амжилт нь шинэ уран бүтээлчдийн хувьд томоохон үзүүлэлт бөгөөд АНУ-ын хөгжмийн зах зээлд нэвтрэх чухал шат болдог билээ.
CORTIS хамтлаг нь K-pop-ын шинэ үеийн уран бүтээлчдийн нэг ч гэсэн тэдний богино хугацаанд гаргасан амжилтууд болон борлуулалтын үзүүлэлтүүд нь тэднийг сонирхон сонсох үзэгчдийн хүрээ хурдан тэлж байгааг харуулж байна. Мөн олон улсын хөгжмийн платформууд дээр ийнхүү амжилт үзүүлж байгаа нь хамтлагийн ирээдүйн томоохон өсөлтийн суурь болж байгаа юм.
https://youtu.be/If-6az0rClE?si=tPrv_LWuMr9BKa3J
Эх сурвалж: Korea Times
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!